Written by Uchiral...2007

Hi...

11:59 , 2007-09-06 .. Холбоос
За хөөрхий амьдрал үргэлжилсээр,би нь одоохондоо гомбоорсоор.Нэг үеэ ч бодвол арай
л дээр болж байх шив дээ,дасаад.Тэгээд хамгийн гол нь хайртай хүнтэйгээ арай л дээр
харьцаатай боллоо.өдөр өдөрөөр ойртсоор л байна.Гэхдээ л бас нэгнээсээ гирэвшээд л
байх шиг.Монгол маань сайхан байноо,гайгүй ажил олж хийгээд өөрийгөө хөгжүүлээд
явбал заавал гадагшаа явж боолын боол хийж,элэг зүрхээрээ бэтгэрж явах шаардлага
алга.Яахав юмыг арай өөр нүдээр хардаг болох юм даа.Нээрээ ханиад хүрээд,ядаж
байхад хажуугаар нь энэ муу гэдэс өвдөөд хэрэг алга.Цочирдож байгаа байх хөөрхий...
Ойрдоо онгод ...


END...

13:46 , 2007-09-02 .. Холбоос
Хамгийн их найдаж байсан хүн маань,хамгийн их хайрлаж байсан чи минь...
Хүрээд ирсэн чинь нэгтээ сэтгэл нь хувирчихсан...Би чамдаа маш их хайртай...
Гэтэл чи...Би одоо яах юм бэ?...Хүний газар 2 жил байхдаа чинийхээ тухай л бодож
чамдаа үргэлж тэмүүлдэг байсан сан...Одоо ямар ч утга алга...Хамаг урам
зориг маань мохлоо...Надад ямар ч гэрэл гэгээ алга....БИ ОДОО ЯАХ ЮМ БЭ?......


Bla bla bla...

13:21 , 2007-09-02 .. Холбоос
За ямартай ч монголдоо ирчихлээ...бас л баргар байна шүү.Хаа сайгүй гар харсан,
авилгалдсан,архидсан...ёо ёо,ер утга алга...аймаар байна...яаж амидарнаа...


Зүүд байлаа...

16:06 , 2007-08-23 .. Холбоос
Өнгөpсөн шөнийг чөтгөр аваг...бараг зүүдэлдэггүй шахам үхсэн мэт нам унтдаг хүн
чинь гэнэт юу болсон юм гэмээр дэмийртэл хар дарж,байн байн цочиж сэрж эдэр...
Тэгээд юу зүүдэлсэн бэ гэсэн чинь бас тийм ч тодорхой биш бүдэг бадагхан кадрууд
хэсэг хэсэгээрээ тасалдаж орж ирээд байнаа...Нэг нөхөртэй цуг ямар нэг юм өргөж
ийш тийш нь зөөгөөд байгаа бололтой,таньдаг ч нөхөр байнаа тэр нь.Хэсэг сэрээд бас
тэрийгээ бодоод байсан чинь хаа байсан өнгөрсөн зун цуг ажиллаж байсан залуу юмаа,
яг тэр...Эргээд л зүүрмэглэчихэж,нэг хонгилоор л яваад байгаа бололтой.Тэгснээ нэг
мэдсэн чинь би гэ...


Nevermind...3

19:07 , 2007-08-22 .. Бичигдсэн: Эсрэг талаас нь... .. Холбоос
Ёроолгүй ангал руу би унаж байна...хав харанхуй,утга учиргуй атлаа аз жаргалтай тэр
ертөнц рүү хар эрчээрээ нисж явна...хараал ид гэж....ямар сайхан юм бэ?...жинхэнэ
чөлөөт уналт гэж үүнийг хэлдэг байх...хичнээн доошоо унаж яваа ч гэсэн надад яг л нисэж
байгаа юм шиг мэдрэмж төрнө...тэгээд тэнд...доор очоод би бяцарж үхэхгүй...яахчгүй...
солиотой галзуу,бас солгой хөгжим шиг амьдрал...саарал гудамжнууд...инээдэггүй хүмүүс,
Бас газар доорхи харанхуй...хүйтэн ихэмсэг араатанууд,сул доройгоо барьж идэгчид...
зовлонгийн нулимсан далай...цус,хөлсөн дарсанд согтуурах хөлчүү сүрэг...Мансуу...


Маргааш

15:10 , 2007-08-22 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. Холбоос
Хязгаарлалттай бичлэг байна. Та хэрэв үзэх эрхтэй бол энд дарж орно уу.


Нөү саабжэгт...

21:07 , 2007-08-21 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. Холбоос
За хө,бичье гээд бичих ч юм ойрдоо маруухан байна доо...онгод хөглөгддөггүй гэсн... Өрөөний маань залуу өнөөдөр буцаж байгаа,ойрдоо хүмүүс их шуурхай буцацгааж байна даа.Нэг л бодолд орж,муухай царайлсан хүмүүс л байна.нэг талаар аргагүй ч юм шиг...Хэдий хүний газар ч гэлээ багагүй хугацааг өнгөрөөж орчиндоо дасчихсан хүмүүс чинь гэнэт ингээд буцна гэхээр эвгүй л байдаг байх,миний хувьд ч бас тийм л байна.үнэндээ энд хүслээрээ буцах гэж ирсэн хүмүүс бараг байхгүй,дандаа албадан шаардлагаар буцаж байгаа цагаач нар болохоор ямар л олиг байхав дээ. Хүнийг хэлэлтгүй би ч гэсэн 2-хон хоногийн дараа...


Аз жаргалыг өөрөөсөө хай...

21:02 , 2007-08-18 .. Бичигдсэн: Эсрэг талаас нь... .. Холбоос
ТВ үзэж шөнийг өнгөрөөлөө.Угаасаа ч нойр солигдчихсон болохоор шөнө өөр юугаа ч
хийх билээ дээ.Элдэвийн юм бодоод л,өөрөө өөрийгөө зовоож байгаагаа хараад уур ч
хүрэх шиг,бас ичих шиг боллоо.2 өөр сувагаар зэрэг шахуу ижил утгатай нэвтрүүлгүүд
гарсан.Нэг нь пара олимпийн тухай,нөгөөдөх нь Хятадад байдаг нэгэн бяцхан охиний
талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байв.Пара олимп гэхээр юуны тухай гэдэг нь ойлгомжтой
байх.Тиймээ,тахир дутуу ( хөгжилийн бэрхшээлтэй ) хүмүүсийн спорт тэмцээнд оролцож байгаа тэдгээр залуусыг хараад үнэхээр бахархсан,бас өрөвдсөн...гэхдээ тэднээс ч дор сэтгэлийн тэнхэ...


Оюунхишиг охинд тусалцгаая!

18:28 , 2007-08-18 .. Холбоос
Дөрөвхөн настай охин Б.Оюунхишиг ийн хэлж байна. Аавыг нь Б.Бямба-Оргил, ээжийг нь Ц.Эрдэнэчимэг гэдэг. Эднийх хоёр охинтой. Том нь найман настай, бага нь дөрвөн настай Оюунхишиг. Дутуу төрсөн ч сэргэлэн цовоо өсч торниж байсан Оюунхишиг охиныхоо талаар аав ээж, эмээ өвөө нь огт анзаардаггуй байж. Гурван настайд айлынх нь эгч “Танай Оюунхишиг нар руу харж чадахгуй, нүд нь дальдчаад байх юм” гэж. Аав, ээж хоёр нь эмнэлэгт үзүүллээ. Эмч нь толгой сэгсрээд, “Шинжилгээ хийлгэ. Тэгээд “нүдний бурхан” Санжаа доктороос зөвлөгөө авсан нь дээр дээ” гэж. Гавьяат эмч Санжаа хүүхдийн нүдийг үзээд “Нүдний ...


Please,Don´t forget me!

21:55 , 2007-08-16 .. Холбоос
Сайн байцгаана уу?найзууд минь...Хэдий би та нартай цуг нэгэн хотод,нэгэн дор
байгаа ч энэ захиаг бичмээр санагдлаа.Тэгээд ч надад та нартай уулзах,ярих
боломж бараг байхгүй болсон гэдэгийг маань ойлгож байгаа болохоор төдийлөн
гайхахгүй байхаа гэж бодож байна.Найз нь эндээс буцахад яг 7 хоног үлдчихэж...
Хүний нутаг гүний газар ирээд багагүй хугацааг ардаа орхихдоо та нартай учирч,
жаргал завлонгоо хуваалцаж байсандаа найз нь дотороо үргэлж баярлаж явдаг
байсан юм шүү гэдэгийг маань бага ч атугай мэдээсэй гэж хүссэндээ энэхүү
захиаг бичлээ.Ингээд та нар маань найзыхаа орон зайнд...


Ход! ход!...

21:57 , 2007-08-15 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. Холбоос
Зээк хөөрхий, 8 өдөр үлдчихсэн юм биз дээ.Өнөөдөр нэг нөхөр надад хөзөрөөр
илбэ үзүүлэх юм болвоо.Багц хөзөр аваад бүгдийг нь дотор талаар нь надруу харуулаад, -"Нэгийг нь сонго,гэхдээ зүгээр цээжилчих" гэж байна.Би ч хэлсэнээр нь дуулгавартай нь аргагүй нэг модыг онцолж тогтоож авлаа.За тэгээд нөхөр бол их донжтой эхэллээ, сүрхий нь аргагүй холиод л, холисон хөзөрөө байсгээд л 3 тасалж хуваагаад,-Сонгосон мод чинь аль хэсэгт нь байна гээл ,би ч энэ хэсэгт байна гэнгүүт нөгөөх чинь дахиад л бүгдийг нь хамж авж холиод л.Хамгийн сүүлд нь бүгдийг нь эгнүүлж тавиад миний ямархөзөр сонгосон яг тэ...


Тоглоомын дүрэм

21:18 , 2007-08-15 .. Холбоос
Ээ чөтгөр гэж...Ямар их ганцаардаж байна вэ?Өөр өөр үзэл бодол,тэс ондоо зан заншил хэв маяг бүхий хүмүүс...Энэ хараал идсэн ганцаардлаас ангижирч байвал нутаг нэгтэй ч гэлээ адгийн шаар ч байсан тоохгүй,архичин гуйлгачин ч байсан хамаагүй ах дүүс шиг сайхан сууж байгаад сэтгэлээ онгойтол ярих юмсан даа гэж..: Би ч өөрөө нэг их мундаг амьтан ч бас биш дээ,дампуурахаа хүрвэл ёстой хог дээр үсэрч хорвоог умартталаа хадуурдаг,санаж сэрэхээ хүрвэл чухам л юу юугүй улайран зүтгээд л... Тэгээд л эргээд нураана,босгоно...бас л нураана...Утгагүй ч юм шиг... Хэн нэгэн бүсгүйд дурлаж хайрлаж,бас хайрлуу...


Татар - Хорвоо

05:38 , 2007-08-15 .. Холбоос
Хатуу гэдэг vгийг урдаа тавьсан хорвоо
Цаг нь болоогvй жаргал өөдөө битгий цорвоо
Хvн бvхэн унтах нойрондоо мөрөөдөн жаргана
Яг vнэндээ хар талх хоолой давахгvй аргана
Гэтэл залуу насыг алдаагаар нь хvлчээл
Хvсэл бvхнийг нь хатуу бvхнээрээ тvлхээл
Гэтэл залуу хvн жаргал өөдөө vсэрч дэвхрэнэ
Залуу нас зовлон vзээд элгээ тэврээд эвхрэнэ
Хорвоо залуу хvний чадлыг дандаа шалгаал
Хайрлаж явсан бvхнээс нь нэг нэгээр нь салгаал
Хатуу гэдэг vгийг хорвоо ингэж мэдрvvлнэ
Заримдаа залуу насыг хорвоо дэндvv хэтрvvлнэ
Залуу насыг хvсэл мөрөөдлөөр нь боосон
Залуугийн хvсэл мөрөөдөл...


Англиар ярихыг хvсвэл энэ 200 vгийг л цээжилчих

06:13 , 2007-08-14 .. Бичигдсэн: Танин мэдэхүй,эх сурвалж .. Холбоос
1. Achive /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх
2. Agree /эгрии/- зeвшeeрeх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv таалах, eндрeeр vнэлэх
4. Believe /билиив/- найдах, итгэх,vнэмших
5. cheap /чийп/- хямд, сул дорой, харамч
6. dream /дрийм/-зvvд, мeрeeдeл,сайхан зvйл
7. eager /ийжэ/- хорхойсох, эрч хvчтэй
8. extremely /экстримли/- vнэхээр, яг, туйлын
9. feel /фийл/- ухаж ойлгох, мэдрэх
10. free /фрий/- чeлeeтэй, завтай vнэгvй
11. lead /лийд/- удирдах, манлайлах, жолоодох
12. meet /мийт/- учрах, уулзах, танилцах
13. need /нйид/ - хэрэгтэй байх, шаарда...


Өнөөдөр минь баяртай...

22:26 , 2007-08-13 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. Холбоос
Юуны өмнө блогоор маань зочилж,үнэт цагаа зориулсан танд энэ өдөрийн мэнд хүргье!
Ойрдоо тэр болгон бичлэг оруулах зав чөлөө болоод шинэ санаа орж ирсэнгүй,үнэндээ
амьдралын хэмнэл яг л нэгэн хэвэндээ эргэлдээд,өдөр тутам хоорондоо ялгарах юмгүй өнгөрч байгаа болохоор сонин сайхан зүйл даанч алга даа.Гэхдээ нэг их удахгүй байхаа гэж найдаж байна.Өнөөдөр хажуудаа сууж байсан нөхөрөөс,-"Өнөөдөр хэддэхь өдөр вэ?" гэж асуулаа л даа (бүр өдөр судраа ч алдчихжээ),мань эр бодож бодож байснаа,"Бүтэн сайн өдөр"гэж хариулснаа тэссэнгүй бололтой намайг шоолон писхийтэл инээдэг юм байна.Тэгээд бага зэ...


10 өдөр үлдлээ...

22:23 , 2007-08-13 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. Холбоос
Буцахад 10 өдөр үлдлээ...Нэг бодоход маш урт ч юм шиг,нэг талаас бас маш хурдан ч юм шиг...Энд магадгүй Эйнштейн өвөөгийн өнөөх алдарт харьцангуйн онол үйлчилж байгаа байлгүй дээ.Монголдоо очоод хэрхэн яаж амьдрахаа төсөөлөхөөр заримдаа аймаар ч юм шиг.Найз нөхөд маань ямархуу болсон бол ? Гэрийхэн маань намайг хэрхэн хүлээж авах бол ? Хүмүүсийн бодол санаа хир өөрчилөгдсөн бол ?...нийгэм маань ямар байгаа бол... Яг ингээд бодохоор би гэдэг хүн буцаж очихдоо тийм ч бэлэн биш байсан юм шиг байна. 2 жил энэ газарт аж төрөн,хүний амьдралд тохиодог жаргал зовлон бүхнийг үзэж туулан, ихэнхдээ ганца...


Нисдэг тавгаа авмаар байна...

18:11 , 2007-08-13 .. Бичигдсэн: Танин мэдэхүй,эх сурвалж .. Холбоос
Цэргийнхэн vл мэдэгдэх нисдэг биетvvдтэй тулгарах нь и ихэссэн 1960-аад оны сvvл vеэс тэдгээр биетийг судлан шинжлэх нууц лабораторийг ЗХУ байгуулсан.
Тусгай лабораторийн удирдлага цэргийнхэн нисдэг биетvvдтэй таарсан тохиолдлоо нуух, буруу мэдээлэл өгөх зэргээр ажилд саад болж байна хэмээн гомдолох болов. Yнэхээр ч цэргийнхэнд харь гаригийн иргэншил энэ тэр сонин биш байлаа. Тэд зөвхөн цэрэг дайны талаас нь асуудалд хандаж, нисдэг биетvvд батлан хамгаалахын техник технолог, бие бvрэлдэхvvнд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг л юунаас ч илvv сонирхож байсан хэрэг.
1947 онд Транскавказын цэрги...


ЗАЛУУ НАС Р.Чойном

08:58 , 2007-08-13 .. Холбоос
Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину.

Амттан бvхний амтыг мэдэлгvй
Асгаж явсан залуу нас минь
Өнгөтөн бvхний өнгийг бодолгvй
Yрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгvй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгvй
Өөр хvний авгайд сэтгэл хаяж
Өрхний vзvvр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь

Даанч чи минь удсангvй…
Даавуу хvрэм савхин бээлий шигээ
Дассан сурсан ...


Цаг хугацааны vvд гэж бий юv?

08:25 , 2007-08-13 .. Бичигдсэн: Танин мэдэхүй,эх сурвалж .. Холбоос
Өмнөд туйлд судалгаа хийж байсан АНУ, Их Британийн эрдэмтэд “Цаг хугацааны vvд” хэмээн нэрлэж болох нэгэн газарт очсоноо Цагаан ордонд илтгэсэн байна.
Тухайн vедээ маш нууцалж байсан энэ явдал 1995 оны нэгдvгээр сарын 27-нд өмнөд туйл дээр болжээ. Эл өдөр АНУ-ын физикч Мариан Маклейн мушгиа хэлбэртэй хэсэг vvл харснаа багийнхаа хvмvvст дуулгасан байна. Эхэндээ багийнхан vvнийг шуурганы vvл хэмээж байсан боловч уг vvл байрнаасаа хөдөлсөнгvй, хэлбэр нь ч өөрчлөгдсөнгvй нэлээд удсан аж. Энэ vзэгдэлд гайхширсан эрдэмтэд салхины хурд хэмжигч, барометр, чийгшил шалгах төхөөрөмж суурилуулсан цаг уу...


Made in Mongolia...

22:23 , 2007-08-11 .. Холбоос
Өнөөдөр би уйлж байна...Бодол санаа,баяр гуниг бүхнээ хэнээс ч нуулгүй бас
өөрөө ч харамлаж хадгалахгүй хамаа замбараагүй уудлан цацмаар санагдаж байна.
Хараалгаж ерөөлгөж,харсан зарим нь хайш яашхан чичлэж,өөнтөглөж муулаг,тэнэг
мангар цолиотой галзууг минь гайхаг хамаагүй...Өөрийн дураар орж гарж ч болохгүй
өдөр хоногийг бусдын хараан дор өнгөрүүлж,харь нутгийн бараан тэнгэр дор хаа хамаа байхгүй хар элэгийн хүмүүстэй сайн муугаа дуудалцаж,инээхдээ инээж,үүрлахдаа уурлаж далайсан сүх шиг адармаатай тавилангийн өмнө даанч энэ удаа яаж ч чадахгүй үхэр шиг үүлгэртэж яваадаа хэнээс ч ичи...


{ Сүүлийн хуудас } { 1 -р хуудас Нийт хуудасны тоо: 2 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii



<