Written by Uchiral...2007

Please,Don´t forget me!

Сайн байцгаана уу?найзууд минь...Хэдий би та нартай цуг нэгэн хотод,нэгэн дор
байгаа ч энэ захиаг бичмээр санагдлаа.Тэгээд ч надад та нартай уулзах,ярих
боломж бараг байхгүй болсон гэдэгийг маань ойлгож байгаа болохоор төдийлөн
гайхахгүй байхаа гэж бодож байна.Найз нь эндээс буцахад яг 7 хоног үлдчихэж...
Хүний нутаг гүний газар ирээд багагүй хугацааг ардаа орхихдоо та нартай учирч,
жаргал завлонгоо хуваалцаж байсандаа найз нь дотороо үргэлж баярлаж явдаг
байсан юм шүү гэдэгийг маань бага ч атугай мэдээсэй гэж хүссэндээ энэхүү
захиаг бичлээ.Ингээд та нар маань найзыхаа орон зайнд тавтай морил...
Өнөөдөр ингээд бодоод сууж байхад найз нь тийм ч сайн анд нөхөр байж чадсан
уу? гэж өөрөөсөө асуумаар санагдлаа.Гэхдээ харамсалтай нь үгүй юм шиг байна.
Урамыг чинь хугалж,уурыг чинь хүргэж,зэвүү дургүй 2-ийг зэрэг хүргэсэн зөндөө л
тохиолдол байсан гэдэгийг та нар маань надад тэр болгон хэлдэггүй байсан хэдий
ч би гэдэг хүн үнэхээр буруу юм зөндөө хийж явсан гэдэгээ цаг тухайд нь ойлгоогүй
явсан нь алдаа болж дээ гэж одоо харамсаж сууна.Гэхдээ найзууд минь,хэдий одоо
салаа замын эрхээр салж байгаа ч гэлээ хожимын нэг өдөр уулзах тэр цагт намайг
муугаар битгий бодоосой гэж хүссэндээ,сэтгэлийхээ орон зайнд анд найз хэвээр
санаж яваасай гэсэндээ бүгдийн чинь өмнө уучилалт гуйж байгааг минь ойлгоорой!
Харуусал хэдий хожимддог ч гэлээ Уучилалт хэзээ ч оройтдоггүй байх гэж найз нь
боддог юмаа.Учирсан бэрхшээлийн өмнө хөл алдаж,улиг ганцаардал дунд төөрөлдөж
явахад минь халуун гараа сунгаж,анд нөхөдийнхөө эгнээнд багтааж төдийгөөс өдийг
хүртэл хамт явцгаасан та нартаа үнэхээр их баярлалаа!Хэдий найз нь эндээс явж
байгаа ч гэлээ холын холд үлдэж байгаа та нартайгаа энэхүү блогоороо үргэлж
холбоотой цуг байж,намайг төлөөлөх орон зайгаараа бүгдэд чинь мэндчилж байх болно...
Санасан үйлс бүхэндээ саадгүй хүрж,зорилгоо амжилттай биелүүлээд ирэх тэр цагт
уулзахын ерөөл өргъе.Эх нутагийн минь тэнгэр биднийг ивээг!

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 9 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<