Written by Uchiral...2007

Нөү саабжэгт...

21:07 , 2007-08-21 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. Холбоос
За хө,бичье гээд бичих ч юм ойрдоо маруухан байна доо...онгод хөглөгддөггүй гэсн... Өрөөний маань залуу өнөөдөр буцаж байгаа,ойрдоо хүмүүс их шуурхай буцацгааж байна даа.Нэг л бодолд орж,муухай царайлсан хүмүүс л байна.нэг талаар аргагүй ч юм шиг...Хэдий хүний газар ч гэлээ багагүй хугацааг өнгөрөөж орчиндоо дасчихсан хүмүүс чинь гэнэт ингээд буцна гэхээр эвгүй л байдаг байх,миний хувьд ч бас тийм л байна.үнэндээ энд хүслээрээ буцах гэж ирсэн хүмүүс бараг байхгүй,дандаа албадан шаардлагаар буцаж байгаа цагаач нар болохоор ямар л олиг байхав дээ. Хүнийг хэлэлтгүй би ч гэсэн 2-хон хоногийн дараа...


Ход! ход!...

21:57 , 2007-08-15 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. Холбоос
Зээк хөөрхий, 8 өдөр үлдчихсэн юм биз дээ.Өнөөдөр нэг нөхөр надад хөзөрөөр
илбэ үзүүлэх юм болвоо.Багц хөзөр аваад бүгдийг нь дотор талаар нь надруу харуулаад, -"Нэгийг нь сонго,гэхдээ зүгээр цээжилчих" гэж байна.Би ч хэлсэнээр нь дуулгавартай нь аргагүй нэг модыг онцолж тогтоож авлаа.За тэгээд нөхөр бол их донжтой эхэллээ, сүрхий нь аргагүй холиод л, холисон хөзөрөө байсгээд л 3 тасалж хуваагаад,-Сонгосон мод чинь аль хэсэгт нь байна гээл ,би ч энэ хэсэгт байна гэнгүүт нөгөөх чинь дахиад л бүгдийг нь хамж авж холиод л.Хамгийн сүүлд нь бүгдийг нь эгнүүлж тавиад миний ямархөзөр сонгосон яг тэ...


Өнөөдөр минь баяртай...

22:26 , 2007-08-13 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. Холбоос
Юуны өмнө блогоор маань зочилж,үнэт цагаа зориулсан танд энэ өдөрийн мэнд хүргье!
Ойрдоо тэр болгон бичлэг оруулах зав чөлөө болоод шинэ санаа орж ирсэнгүй,үнэндээ
амьдралын хэмнэл яг л нэгэн хэвэндээ эргэлдээд,өдөр тутам хоорондоо ялгарах юмгүй өнгөрч байгаа болохоор сонин сайхан зүйл даанч алга даа.Гэхдээ нэг их удахгүй байхаа гэж найдаж байна.Өнөөдөр хажуудаа сууж байсан нөхөрөөс,-"Өнөөдөр хэддэхь өдөр вэ?" гэж асуулаа л даа (бүр өдөр судраа ч алдчихжээ),мань эр бодож бодож байснаа,"Бүтэн сайн өдөр"гэж хариулснаа тэссэнгүй бололтой намайг шоолон писхийтэл инээдэг юм байна.Тэгээд бага зэ...


10 өдөр үлдлээ...

22:23 , 2007-08-13 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. Холбоос
Буцахад 10 өдөр үлдлээ...Нэг бодоход маш урт ч юм шиг,нэг талаас бас маш хурдан ч юм шиг...Энд магадгүй Эйнштейн өвөөгийн өнөөх алдарт харьцангуйн онол үйлчилж байгаа байлгүй дээ.Монголдоо очоод хэрхэн яаж амьдрахаа төсөөлөхөөр заримдаа аймаар ч юм шиг.Найз нөхөд маань ямархуу болсон бол ? Гэрийхэн маань намайг хэрхэн хүлээж авах бол ? Хүмүүсийн бодол санаа хир өөрчилөгдсөн бол ?...нийгэм маань ямар байгаа бол... Яг ингээд бодохоор би гэдэг хүн буцаж очихдоо тийм ч бэлэн биш байсан юм шиг байна. 2 жил энэ газарт аж төрөн,хүний амьдралд тохиодог жаргал зовлон бүхнийг үзэж туулан, ихэнхдээ ганца...


Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii



<