Written by Uchiral...2007

Nevermind...3

19:07 , 2007-08-22 .. Бичигдсэн: Эсрэг талаас нь... .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Ёроолгүй ангал руу би унаж байна...хав харанхуй,утга учиргуй атлаа аз жаргалтай тэр
ертөнц рүү хар эрчээрээ нисж явна...хараал ид гэж....ямар сайхан юм бэ?...жинхэнэ
чөлөөт уналт гэж үүнийг хэлдэг байх...хичнээн доошоо унаж яваа ч гэсэн надад яг л нисэж
байгаа юм шиг мэдрэмж төрнө...тэгээд тэнд...доор очоод би бяцарж үхэхгүй...яахчгүй...
солиотой галзуу,бас солгой хөгжим шиг амьдрал...саарал гудамжнууд...инээдэггүй хүмүүс,
Бас газар доорхи харанхуй...хүйтэн ихэмсэг араатанууд,сул доройгоо барьж идэгчид...
зовлонгийн нулимсан далай...цус,хөлсөн дарсанд согтуурах хөлчүү сүрэг...Мансуурал...
Зах замбараагүй самуурал,өнгө мөнгөний тачаал...шуналын хутгаар нэгнээ алахуй...
Алдуурсан хүсэл,харгис энхрийлэл...өрөвдөлтэй алуурчин,үзэн ядамаар жирийн нэгэн...
би дуртай...би хэн нэгнийг тасчин зулгааж,бас өөрөө хэдэн хэсэг хэрчүүлэх гэж тийш
яарна...Бас дээр доороо орон бусних гал усны ертөнц рүүгээ,аажимхан алгуурхан атлаа
таатай үхэл рүүгээ амь тэмцэнэ...жинхэнэ үнэн гэж байдаггүй жаргалтай ертөнц рүүгээ....
Тамын жаргал дунд бүжих зовлонт сахиусан тэнгэрүүд....диваажингийн ой гутам зовлонд
хахаж цацах аз жаргалтай сүг сүүдэрнүүд...энэ миний төрөлхи ертөнц...би нисж байна....
Хав харанхуй,утга учиргүй мөртлөө сэтгэл булаасан аймшигтай хонгил руу хар эрчээрээ
унаж байна...галзуу юм шиг тачигнатал инээсээр салхи татуулан нисж явна...Ээ чөтгөр гэж...тамын амьтан тамдаа жаргалтай...ямар чөтгөр нь ингэж шивнэсэн юм болоо?...

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 5 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<