Хулигаан ч гэсэн...
Миний бие шүүхийн өмнө дуудагдав...Мэдээж гавъяа байгуулаагүй гэдэг нь ойлгомжтой. Аль 1 жил 2 сарын өмнө үйлдсэн болчимгүй үйлдлийн маань гэгээн дурсгалыг хүндэт- гэхээр ийнхүү уржигдар дууддаг юм байна.Орчуулагч гээд залуухан Монгол бүсгүй ирсэн байсныг танилцууллаа.Хүргэж ирсэн цагаачийн албаны нэг нөхөр хүлээлгийн өрөөнд оруулаад,-"Тамхи татах уу?"гэж байна."Яг тэр чинь л хэрэгтэй байлаа.Янжуураа гаргаад нэгийг асааж аван тухтай бөгөөд шунаг гэгч нь татаж авлаа.Мань хүн үнсний сав мав авчирж өгөөд л,миний насыг аваг гэсн."Экскүүз мий мээн,та надад нэг лонх виски авч өгж чадах уу?"Мань хүн ч гарж яваад төд удалгүй хүссэн зүйлийг маань авчирж өгөв.
-"Одоохондоо ганц хундагыг зөвшөөрнө,үлдсэнийг нь хуралын дараа бол "гэжийвэл... Удалгүй узелээр хуралын танхимд орцгоохыг зарлав.Ингээд эхэллээ дээ.Яллагч хэмээх хижээл насны буурал нөхөр манийг нэгмөсөн өндийхгүй болтол цэвэр тавихаар улайрж гэрчийн мэдүүлгийг миний эсрэг чадварлаг мушгин,гүжир хорт сум болгон надруу тун ч заналтай буудна.Буудаж өгч байна гээч,муу нохойг дээ...Хуульч хуульчийн дотроос яллагч гэдэг мэргэшилийг ямар зэвүүн шайзаанууд нь сонгож авдаг байнаа?Сүүлдээ би тэсэлгүй урдах ширээгээ даван үсэрч гараад өөдөөс харан сууж байсан түүн рүү хэдхэн алхаад ухасхийн хурлээ.Багалзуурнаас нь зуун даран унахад хамгаалагч нар ч төдөлгүй гүйн ирж гарнаас мушгин,үсдэж арагш татав.Зуултаа улам чангалсан тул аманд цус амтагдаж, яллагчийн амиа тавьж буй өрөвдөлтэй дуун хэрчигнэнэ.Би өөрийгөө мундаг Питбултеррер болсон юм шиг санав.Гэнэт орчуулагч бүсгүйн дуу гарж бодит байдалдаа эргэн ирэхэд... юу билээ...нээрээ энэ чинь...бодол санаандаа аль хэдийн яллагчийг нөгөө ертөнцрүү илгээж байсан байшд...хог гэж,уусан виски...бишээ,шүүх хурал болно гэхээс сэтгэл зовьнин шөнөжин холхиж нүд цавчилгүй хоносны гай.Нойрний халуун болж байж...яг тийм байна,гэхдээ л гоё байсан.Чамай мууг ёстой монгол банхар шигээ хазсан даа золигийн пүүдэл минь.Мэдүүлэг бүрийн дараа гэрчүүдийг оруулж ирэн ярьсан бүхэнтэй минь тулгаж нээнтэг хайна.Гэрчүүдийн зүгээс нэг асуудал гарж ирээл.Хуралаас өмнө хэсэг залуус гарч ирээд тэднийг байнга сүрдүүлэн занаж,"Найзын маань эсрэг мэдүүлэг өгвөл пиццаны чинь хүүдийг сийчнэ шүү! "гэж дарамталдаг байсан тухай тэд гомдоллов. Овоо доо,муу Зөгий,Сансар....үгүй ээ,бас л солиорж байна.Нойр хүрээд үхэх нь.... "Бригада" шиг сайн анд найзууд минь байсан ч болоосой.Найзуудыгаа санаж байна шүү.
Иргэний үүргээ биелүүлж,ховоо зөөж дууссаных нь дараа гэрч тус бүрээс шүүх хуралд хүрэлцэн ирэхдээ хэдий хэмжээний зардал гаргасан болохыг асууж,хэлсэн дүнгийх нь дагуу туслах ажилтанууд газар дээр нь шууд тэр мөнгийг нь олгож танхимаас үдэх ажээ. Ядуу улсын иргэн би яасан хэцүү вэ?Ямбалаг баян улсын иргэд яасан жаргалтай вэ?.... Тэгээд орчуулагч бүсгүй маань ч хөлсөө авах боллоо.Овоо юм авж байна хөөрхий минь. Өмгөөлөгч маань гэтэл бүүр янзтай,намайг "өмгөөлсний" хөлсөнд 600 гаран ногоон өвөртөлдөг юм байна хөөе!хүмүүс ингэж амьдардийн байна,өө лайтай айн....Бооже мой... Хуралын дөнгөж өмнөхөн л түүнийг надад томилж өгсөн,хэрэг маань гэнэт хүндэрэх нөхцөл байдалын шалтгаантай болсон гэж үзэнгүүт улсаас харж үзэж байгаа нь тэр л дээ. Мань хүн хуралаас өмнө хальт миний "гавъяатай" танилцаж надаас хэдэн зүйл асууж аваад цаг хүрэхгүй өрнөсөн тэр хуралдаан дээр нээх зовж жээртэвдэхгүй сууж, ганц хэдэн үг хавчуулсан болж байгаад л дээрхи мөнгийг олж байшд.Боловсрол,мэдлэг, чаддаг юмтай байна гэдэг энэ бусуу?гэсн.Миний харснаар дээрхи хүмүүс нийтдээ 1500 илүү ногоон шүүхийн (улсын) сангаас гаргуулж авсан.Цаана нь бас миний мэдэхгүй өч төчнөөн зардал гарсан л биз.Ингээд шүүхийн тогтоол ч гарлаа,"Гэмт хэрэгийн шинж чанаргүй,нийгмийн хэв журамын зөрчил"гэж үзээд мөнгөн торгууль ноогдуулсан ч хоригдсон хоногийн "хөлсөөрөө"элбэгхээн төлчихдөг гэнээ.Бас л,хөгжилтөй орон сай... Дараа нь ахиад л цагаачийн байрлуугаа ачигдваа хөөрхий."Цагаан"байсан бол шууд л
чөлөөтэй болж харсан зүгрүүгээ арилж өгөх байлаа.Даанч харалчихсан...Буцаж явах замдаа машины цонхоор сайн гэгчийн харж авлаа...Ахиж ирэхгүй л байхаа даа. Боломж гарсан ч би лав ийш зүглэхгүй байх...Яахав дээ залуу хүн алдаа л биз,өнөөдөр тэгээд би гэдэг хүн нутагруугаа гар хоосон л буцаж байна.Үргэлж л цалгиж,цацаж, олж туйлж явах юм шиг санаж.Зовж олсон шүү гээд хурааж хуримтлуулах сэтгэлгээгүй бол хичнээн олоод ч нэмэргүй л байдаг юм билээ.За тэгээд орчуулагч бүсгүй маань ч хөөрхөөн хэдэн юм авчихлаа,бусад хүмүүс ч тэр.Би тэгж сахилгагүйтээгүй бол эд
өнөөдөр орлогогүй л сууж байх байлаашд.Нэг өдөрийн ч гэсэн халтуур гаргаж,хоосон суулгаж өнгөрүүлээгүйдээ өөртөө хальт баярлав гэж...Харин тэр өмгөөлөгч шиг л болчих юмсан гэж танхимаас гараад урамтай нь аргагүй алхаж байгаа дайчин маягийн эрийг хараад атаархангуй бодож явлаа гэж...Толгойгоо цэнэглэж авъя залуу дээрээ...
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл
08:33 , Thu 9 Aug 2007 .. Бичсэн: hundaga
чи хов хоосонгүй л буцаж байгаа юм байна шдэ. алдаа л биз, түүнээсээ сургамж аваад зогсохгүй тэрнээс цаадхыг ухаарсан гэдэг чинь маш "том олз". ухаантай залуу санагдав.
Сэтгэгдэл
Баярлалаа!
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
{
Сүүлийн хуудас
} {
22
-р хуудас Нийт хуудасны тоо:
31
} {
Дараагийн хуудас
}
|
Миний талаар:
Холбоосууд
www.гоожуур.com www.GhostStudy.com mail.yahoo.com
Ангилалууд
[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж
Сүүлийн бичлэгүүд
Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3
Найзууд
хундага
Tsoomii
|