Written by Uchiral...2007 | |
Оюунхишиг охинд тусалцгаая!
18:28
,
2007-08-18
..
0
сэтгэгдлүүд
.. Холбоос
Дөрөвхөн настай охин Б.Оюунхишиг ийн хэлж байна. Аавыг нь Б.Бямба-Оргил, ээжийг нь Ц.Эрдэнэчимэг гэдэг. Эднийх хоёр охинтой. Том нь найман настай, бага нь дөрвөн настай Оюунхишиг. Дутуу төрсөн ч сэргэлэн цовоо өсч торниж байсан Оюунхишиг охиныхоо талаар аав ээж, эмээ өвөө нь огт анзаардаггуй байж. Гурван настайд айлынх нь эгч “Танай Оюунхишиг нар руу харж чадахгуй, нүд нь дальдчаад байх юм” гэж. Аав, ээж хоёр нь эмнэлэгт үзүүллээ. Эмч нь толгой сэгсрээд, “Шинжилгээ хийлгэ. Тэгээд “нүдний бурхан” Санжаа доктороос зөвлөгөө авсан нь дээр дээ” гэж. Гавьяат эмч Санжаа хүүхдийн нүдийг үзээд “Нүдний давшингуй хэлбэрийн хорт хавдар” гэж оношлоод одоохондоо Монголд эмчлэх бололцоогүй. Манайд одоохондоо нүдийг авах мэс засал хийнэ. Харин хөгжилтэй гадаад орнуудад бол нүдийг авалгүйгээр эмчлэх боломж бий. Цаг хугацаа алдалгүйгээр гадаадад явсан нь дээр” гэж зөвлөжээ. Ажил амьдралын зах руу дөнгөж хөл тавьж байгаа хоёр залууд тэр их мөнгө яаж байх билээ. Ёстой л “дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” гэгч болов. Сайн санаатан хумүүс, хэвлэл мэдээллийн байгууллага, Хүүхдийн хөгжлийн төв, “Халуун сэтгэлийн аян” гэх мэт олны ач буянаар таван сая төгрөг цуглаж, түүгээрээ нэг удаа Бээжин явж эмчлүүлжээ. Нүдний 80 хувийг хамарч байсан хорт хавдар гурван курс тарианы дараа 20 хувь хуртэл буурсан гэнэ. Гэтэл тэр өвчин бүрэн эдгэрсэнгүй, сүүлийн уед хавдрын хэмжээ том-рон, нүд нь маш их өвддөг болж. Оюунхиши гзаримдаа дуу тасалдахгуи ёолж нудээ даран зовиурлан хэвтдэг болжээ. Нүдний эмч нар үзээд ийм нөхцөлд хамгийн найдвартай эмчилгээ хийдэг газар бол Энэтхэг. Энэ улсад нудний эм-чилгээ, орчин уеийн дээд хэмжээнд хурсэн гэж болно. Тийшээ явж эмчлүүлэхэд хамгийн хямдаар бодоход 5000-6000 ам.доллар хэрэгтэй гэж зөвлөжээ. Ингээд охины аав ээж нь манай сониноор дамжуулан буянтнууд, буяны байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, пуус компанийн эзэд, хэвлэл, мэдээллийнхэн, урлагийнхан, уран бутээлчдэд хандаж бай-на. Б.Оюунхишигохин “Миний нүдийг авна гэнэ. Ах, эгч нар минь тусална уу” гэсэн ганцхан яриатай. Бяцхан охинд авралын гараа сунгана уу. Түунд туслах ХААН банкны (төгрөгийн) 5029195977 тоот. Голомт банкны (валютын) 1801256051 тоот данс ажиллаж байна. Оюунхишиг охины эцэг Б.Бямба-Оргилын 88654848, ээж Ц.Эрдэнэчимэгийн 99667888 тоот утсанд хандана уу. Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
{ Сүүлийн хуудас } { 8 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудwww.гоожуур.comwww.GhostStudy.com mail.yahoo.com Ангилалууд[Чөлөөт бүс]Дурсамж,цаг хугацаа... Эсрэг талаас нь... Өдөр тутамын Танин мэдэхүй,эх сурвалж Сүүлийн бичлэгүүдHi...END... Bla bla bla... Зүүд байлаа... Nevermind...3 НайзуудхундагаTsoomii |