Written by Uchiral...2007

Өнөөдөр минь баяртай...

22:26 , 2007-08-13 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Юуны өмнө блогоор маань зочилж,үнэт цагаа зориулсан танд энэ өдөрийн мэнд хүргье!
Ойрдоо тэр болгон бичлэг оруулах зав чөлөө болоод шинэ санаа орж ирсэнгүй,үнэндээ
амьдралын хэмнэл яг л нэгэн хэвэндээ эргэлдээд,өдөр тутам хоорондоо ялгарах юмгүй өнгөрч байгаа болохоор сонин сайхан зүйл даанч алга даа.Гэхдээ нэг их удахгүй байхаа гэж найдаж байна.Өнөөдөр хажуудаа сууж байсан нөхөрөөс,-"Өнөөдөр хэддэхь өдөр вэ?" гэж асуулаа л даа (бүр өдөр судраа ч алдчихжээ),мань эр бодож бодож байснаа,"Бүтэн сайн өдөр"гэж хариулснаа тэссэнгүй бололтой намайг шоолон писхийтэл инээдэг юм байна.Тэгээд бага зэрэг санаа зовсон уу,эсвэл өрөвдсөн ч юмуу.-"Тиймээ,чөтгөр ав гэж. Тав дахь өдөр ч тэр, нэг дэхь өдөр ч тэр адилхан.Бидний хувьд бүх өдөрүүд ялгарах юмгүй нэгэн хэвийн болчихоод байна" хэмээн бухимдсан байртай хэлж байна. За ямартай ч хангалттай л юм үзэж,мэдэрж,амсаж,туулж,үнаж босож явна доо гэсн... Гэхдээ энэ бүхэн юу ч биш,цааш цаашдын замд маань өшөө олон саад бэрхшээл,сайн муу бүхэн надад барих гэнэтийн бэлэгээ бэлдчихсэн хүлээж байгаа.Тэгээд ч хүний хэрхэн яаж явах ихэнхдээ өөрөөс нь шалтгаалдаг болохоор тэр болгон азгүйтэж бүтэлгүйтээд байхыг хэн хүсэх билээ.Долоо буудуулсан хашир чоно шиг үзэж тарж үсэрж,наалдаж,салж ховхорч,сажилж мөлхөж...чухам л...Амьдрах амьдрахдаа утга учиртай амьдрана шүү...

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 14 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<