Written by Uchiral...2007

Нисдэг тавгаа авмаар байна...

Цэргийнхэн vл мэдэгдэх нисдэг биетvvдтэй тулгарах нь и ихэссэн 1960-аад оны сvvл vеэс тэдгээр биетийг судлан шинжлэх нууц лабораторийг ЗХУ байгуулсан.
Тусгай лабораторийн удирдлага цэргийнхэн нисдэг биетvvдтэй таарсан тохиолдлоо нуух, буруу мэдээлэл өгөх зэргээр ажилд саад болж байна хэмээн гомдолох болов. Yнэхээр ч цэргийнхэнд харь гаригийн иргэншил энэ тэр сонин биш байлаа. Тэд зөвхөн цэрэг дайны талаас нь асуудалд хандаж, нисдэг биетvvд батлан хамгаалахын техник технолог, бие бvрэлдэхvvнд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг л юунаас ч илvv сонирхож байсан хэрэг.
1947 онд Транскавказын цэргийн тойргийн агаараас эсэргvvцэн хамгаалах анги Туркийн хил даван орж ирсэн навчин тамхи хэлбэртэй биет рvv гал нээх тушаал авчээ.
Тухайн vед туе ангийн галын тусгал 12 мянган метрийн өндөрт байгаа байг устгах чадвартай байсан боловч 4000 м өндөрт байсан мөнөөхөн "тамхийг" яагаад ч оноогvй байна.
Удалгvй нисдэг "тамхи" огцом хурдаар уулсыг даван Зөвлөлтийн нутгийн гvн рvv оджээ. Асуудал vvслээ. Учир нь уг биет чухам аль зvгт одсоныг хилийн болон, армийн радарууд тогтоож чадсангvй. Гэхдээ энэ бухний vр дvнд цагт 2000 км цагийн хурдтай нисдэг биетийг радарууд илрvvлэх боломж-гvй юм байна гэдгийг цэргийнхэн мэдэж авсан хэрэг.
Yvнтэй төстэй явдал 1984 онд Туркменистаны цэргийн тойрогт давтагдлаа. Астар-хань хотын ойролцоох агаа-рын довтолгооноос эсэргvvцэн хамгаалах ангийнхан далайн төвшнөөс 2000 метрийн өндөрт улсын хил чиглэн нисч байгаа бөмбөлөг хэлбэрийн биет илрvvлеэн байна. Каспийн тэнгисийн эрэг дагуу нисч байсан уг биет цэргийнхний радио холбоогоор өгсөн шаард-лагад хариу өгсөнгvй.
Хайчин гал хэрэглэн албадан буулгахаар хоёр сөнөөгч онгоц хөөргөсөн боловч амжилтолсонгvй. Гал нээж эхэлмэгц нисдэг биет огцом доошилж 100 метрийн өндөрт нисч эхэлеэн тул сөнөөгч онгоцнуудад нам өндрөөс гал нээх боломж гарсангvй.
Харин нисдэг биет хурдаа огт өөрчлөөгvй байна. Хэд хэдэн цэргийн нэгтгэл дээгvvр нисэн өнгөрсөн уг биетийн зургийг авч амжсан аж. Мөнөөх биет Крас-ноярскийн цэргийн нэгт-гэлийн ойролцоо ирэх уед нисдэг тэргээр хашиж буулгах оролдлого хийсэн боловч нисдэг биет огцом өндэр авсан тул мэн л чадсангvй. Нисдэг тэрэгнvуд бvх сумаа дуустал гал нээсэн боловч хэт өндөрт гарсан биетэд ямарч хохирол учруулж чадсангvй. Энэ бvхний дараа нисдэг биет тэнгисийг чиглэн нисч, удалгvй радараас алга болжээ.
Хэд хоногийн дараа туе районд циллиндр хэлбэрийн биет vзэгдсэн нь цагт 100 км цагийн хурдтай нисч байж. Цэргийнхний эдгээр vйлд-лийг эрдэмтэд буруутгаж байсан ч тухайн уед өер арга хэмжээ авах бололцоо байгаагуй юм.
1975 онд Красноводск хотын ойролцоох радар 1000 метр орчим радиустай зээрэнцэг хэлбэрийн асар том биет илрvvлжээ. Радарын ангийг ахмад Вальев командалж байв.
Yл мэдэгдэх биет агаарт хөдөлгөөнгvй хэсэг болсны дараа дотроос нь таван метр орчмын голчтой нэгэн биет гарч ирээд, Красноводская голын эрэгт газарджээ. Харуулынхан газардсан жижиг биетэд 100 м орчим дөхөж очих бvрийд биет нэг км орчим нисэн холдож байв.
Энэ явдал тавантаа давтагдсан байна. Эцэст нь таван метр орчим голчтой энэ жижиг биет, мөнөөх том биеттэйгээ нэгдэн огцом хурдаар нисэн бараа тасарчээ.
1960-аад оны сvvлээр байгуулагдсан нууц лабо-ратори vл мэдэгдэх нисдэг биетvvдийг судлахын зэрэг-цээ татах хvчийг эсэргvvцэх боломжийг эрчимтэй судалж байв. Харамсалтай нь лабо-раторийн хийсэн туршил-туудын vр дvнг одоог хvртэл нууцалж байгаа юм. Тур-шилтыг Капустин-Яра хотын ойролцоох газарт хийж байв. 1971 оны зургадугаар сард цэргийнхэн туршилт хийж байсан энэ газрын дээгvvр 25 м орчим урттай, гурван метрийн голчтой, далавчгvй биет нисч явахыг ажигласнаа тэмдэглэн vлдээжээ. 150 км цагийн хурдтай нисч байсан уг биет ямар ч чимээ гар-гахгvй, сvvдэр аятай явж өнгөрчээ.
1978 онд цэргийнхэн "МО сvлжээ" хөтөлбөрийг хэрэг-жvvлэхээр болж, Мутиши хотын ойролцоо нисдэг биеттэй холбоотой мэдээлэл цуглуулах, сансраас хийж болох тvрэмгийллийг няцаах зорилготой тусгай ангийг байгуулав.
1987 оны наймдугаар сарын эхээр энэхvv тусгай ангийн Ленинград дахь салбарын таван албан хаагч Умард Карелийн районд тусгай даалгавар гvйцэт-гэхээр томилогджээ.
Тэдний vvрэг бол хаанаас ирсэн нь тодорхойгvй vл мэдэгдэх биетийг хамгаалж байх байв. Выборг хотын орчмоос цэргийнхний олсон гэх энэ биет 14 метр урт, дөрвөн метр өргөн, 2.5 м өндөртэй эд. Хаалга, цонх гэх юмгvй энэ биетийг онгойлгох гэсэн бvх оролдлого талаар болсон. Сvvлд нь хэсэгчлэн эвдэхээр шийдсэн боловч мэн л бvтэлгvй болж, цэргийнхэн зоргодос төдийх-нийг ч хэлтэлж авч чадаагvй гэдэг. Есдvгээр сарын сvvлээр мөнөөх биет ул мөргvй алга болсон юм.

(өнөөдөр 2004.12.15 291)

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 16 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<