Written by Uchiral...2007

Цаг хугацааны vvд гэж бий юv?

Өмнөд туйлд судалгаа хийж байсан АНУ, Их Британийн эрдэмтэд “Цаг хугацааны vvд” хэмээн нэрлэж болох нэгэн газарт очсоноо Цагаан ордонд илтгэсэн байна.
Тухайн vедээ маш нууцалж байсан энэ явдал 1995 оны нэгдvгээр сарын 27-нд өмнөд туйл дээр болжээ. Эл өдөр АНУ-ын физикч Мариан Маклейн мушгиа хэлбэртэй хэсэг vvл харснаа багийнхаа хvмvvст дуулгасан байна. Эхэндээ багийнхан vvнийг шуурганы vvл хэмээж байсан боловч уг vvл байрнаасаа хөдөлсөнгvй, хэлбэр нь ч өөрчлөгдсөнгvй нэлээд удсан аж. Энэ vзэгдэлд гайхширсан эрдэмтэд салхины хурд хэмжигч, барометр, чийгшил шалгах төхөөрөмж суурилуулсан цаг уурын бөмбөлгийг мөнөөхөн vvл рvv хөөргөв. Хэсэг хугацааны дараа бөмбөлгөө буулгаж авсан эрдэмтэд багагvй гайхсан байна. Учир нь бөмбөлгөнд суулгасан цаг 30 жилээр хойшилж 1996 оны нэгдvгээр сарын 27-ны өдрийг зааж байв. Төхөөрөмж эвдэрсэн байж магадгйv гэж vзэж сайтар шалгасны дараа бөмбөлгийг дахин хөөргөсөн боловч заалт хэвээрээ байлаа. Туршилтыг долоон удаа давтахад долууланд нь 30 жилийн өмнөх огноог зааж байсан байна. Ингээд санамсаргvй хийсэн туршилтынхаа бvх vр дvнг Цагаан ордонд мэдээлжээ.
Энэ судалгаа өнөөдөр ч vргэлжилсээр байгаа бөгөөд өмнөд туйл дээр байгаа тэрхvv мушгирсан vvл бол өөр цаг хугацаанд нэвтрэх vvд гэсэн таамаглал дэвшvvлээд байгаа юм. Тэр бvv хэл уг газраар хvн нэвтрvvлэх оролдлогыг хийж эхлээд байна. Тvvхийг ч өөрчилж болох энэхvv төслийг хяналтандаа авахаар Холбооны мөрдөх товчоо, ТТГ хоёр шөргөөцөлдөж байгаа юм. Харин АНУ-ын Засаг захиргаа энэ туршилтыг дэмжих эсэх нь тодорхойгvй байна.
ОХУ-ын нэрт физикч Николай Козирев ирээдvйгээс өнгөрсөнд шилжих туршилтуудыг хийжээ. Тvvний vзэж байгаагаар, цаг хугацаа гэдэг бол энерги vйлдвэрлэгч, бvтээгч хvчин зvйл.
Байгалийн тайлагдашгvй vзэгдлийг шинжлэн судлаач Геннадий Белимов саяхан “Цаг хугацааны машин буюу анхны хурд” нэртэй өгvvлэл хэвлvvлсэн юм. Тэрбээр өгvvлэлдээ, сайн дурынхантай хамтран хийсэн туршилтуудынхаа тухай бичжээ. Тэд цахилгаан соронзон талбайг ашигланг цаг хугацааг дээд тал нь 1.5 секунд орчмоор удаашруулж чадсан аж. 1987 онд цаг хугацааны машин бvтээх оролдлого хийсэн Вадим Чернобров уг туршилтад сайн дураараа оролцжээ. Тэд өөрсдийн хийсэн цаг хугацааны машинд 5-30 минут хэртэй сууж vзэцгээсэн аж. В.Чернобров энэ тухайгаа “Өөр орон зайд орж байгаа мэт мэдрэмж төрдөг. Тэгэхдээ яг ямар мэдрэмж төрж байсныг vгээр илэрхийлэх болломжгvй юм” гэсэн байна. Бидний байгаагаас өөр орон зай байгааг хэзээ нэгэн цагт олж чадвал хоёр өөр орон зайд зэрэг орших боломжтой гэж тэд vзэж байгаа юм.
Иймэрхvv параллель орон зайг олох судалгааг бvр Сталины vеэс ЗХУ-д эхэлсэн. Академич Курчатовын ахалж байсан судалгааны багийн хийсэн туршилтын vр дvнгvvд архиваас олдсон. Харамсалтай нь Л.Берия энэ судалгаанд оролцсон эрдэмтдийн эсрэг хэрэг vvсгэн 18-ыг нь буудан алж, 59-ийг нь хөдөлмөрөөр дахин хvмvvжvvлэхээр хорих лагерьт илгээснээр энэ хэрэг төгсчээ. 1961 онд энэ туршилтад оролцож байсан найман эрдэмтэн ор сураггvй алга болсон юм.
Бvр хожуу 1987 онд судалгааг дахин сэргээсэн боловч 1989 онд уг судалгаанд оролцож байсан 780 тоннын жинтэй тойрог замын модуль дэлбэрсэн байна. Тухайн vед гурван судлаачтай тойрог замд явж байсан модуль параллель ертөнц рvv шилжих vедээ гадны ямар нэг биеттэй мөргөлдсөн гэсэн таамаглал байдаг. Уг модулиас ирсэн сvvлчийн бичлэг өдгөө архивт бий. Уг бичлэгт “Бид vхэж байна. Гэвч туршилт vргэлжилсээр байна. Энд маш харанхуй байгаа ч бvх биет хоёр болж байгаа төдийгvй хөл, гар шил шиг тунгалаг болж бид дотор эрхтнээ харж байна. Хvчилтөрөгчийн нөөц 45 цаг хvрэлцэхээр байгаа ч систем маш хvнд гэмтсэн...” гээд холбоо тасарчээ.

/”Өнөөдөр”, 2004, 09.28, 226/

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 18 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<