Written by Uchiral...2007

Тоглоомын дүрэм

Ээ чөтгөр гэж...Ямар их ганцаардаж байна вэ?Өөр өөр үзэл бодол,тэс ондоо зан заншил хэв маяг бүхий хүмүүс...Энэ хараал идсэн ганцаардлаас ангижирч байвал нутаг нэгтэй ч гэлээ адгийн шаар ч байсан тоохгүй,архичин гуйлгачин ч байсан хамаагүй ах дүүс шиг сайхан сууж байгаад сэтгэлээ онгойтол ярих юмсан даа гэж..: Би ч өөрөө нэг их мундаг амьтан ч бас биш дээ,дампуурахаа хүрвэл ёстой хог дээр үсэрч хорвоог умартталаа хадуурдаг,санаж сэрэхээ хүрвэл чухам л юу юугүй улайран зүтгээд л... Тэгээд л эргээд нураана,босгоно...бас л нураана...Утгагүй ч юм шиг... Хэн нэгэн бүсгүйд дурлаж хайрлаж,бас хайрлуулах юмсан гэж хүснэ.Гэхдээ хэрэггүй дээ, миний энэ ойлгомжгүй араншинг хэн ч тэсвэрлэхгүй...ойлгож чадахгүй,ямар тэр хүн бүх насаараа оньсого таах гэж надтай учирсан биш...Тэгээд ч би өөрөө хүртэл өөрийгөө ямар хүн гэдэгийг огтхон ч ойлгодоггүй...Би хэн юм болоо?.... Би хэрхэн амьдрах ёстой вэ?...Юу хийж чадах вэ?Бусдад хэрэгтэй хүн болохын тулд яг юунаас эхлэх вэ?...Тиймээ,би хэн нэгэнд төдийгүй бусдад хэрэгтэй тийм л хүн байхыг хүсж байна.Утга учиргүй өглөө гараад орой ирдэг ажил,хагас бүтэн сайны ядмаг амсхийлт,өдөр тутамын явган хов жив...Үргэлж л ийш тийшээ тэнүүчилмээр...Геологи ч юмуу... Хүний амьдралд заримдаа зогсонги,ойлгомжгүй,хямралын ч гэмээр үе байдаг бололтой. Яг одоо тэр бүхэн нь надад учирсан юм шиг байна.Хүүхэд шиг гэнэн тэнэг...овилогогүй... хөнгөн хийсвэр явах цаг чинь дууслаа гэж сануулж байх шиг байна...Аль хэдийн би хүүхэд биш болсон ч гэлээ тэр болгон үүнтэй эвлэрч чаддаггүй байсан нь буруу байж.... Эртхэн ухамсарлах хэрэгтэй байж,гэхдээ тэртэй тэргүй нухлуулах амьдралд юундаа ч нэг их яарах билээ дээ гэсэн чинь өмнө өмнө нь туулж давах ёстой байсан ачаа бүхэн,хийх ёстой байсан зүйлс хэмжээ хязгааргүй овоороод,дааж давшгүй бул болж нуруун дээр буудаг юм байна...Юм бүхэн цаг хугацаатай байдаг юм байна...Тэр хүлээдэггүй....
Харин чи өөрөө түүнийг гүйцэж очих ёстой...энэ бол дүрэм...Хатуу дүрэм....
За тэгээд дүрмээ цээжилсэн бол үзээд байж дээ,чадна гэсэн итгэлээр л өөрийгөө ундаал, тэгээд л гүйгээд байж дээ...Их хол гүйнэ,тэгвэл ялна.Гэхдээ маш хэцүү байх болно.....
Бас хэзээ ч энэ тоглоомноос гарж болно,өөрөө хүсэх юм бол шүү дээ...

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 11 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<