Written by Uchiral...2007

Nazism...

 

Бас л нойргүй хонолоо хөөрхий.Солиорчихсон юм шиг корридороор холхиоол,тамхийг
татах биш ерөөсөө л ар араас нь идсэн байхоо.Тэгээд бүр дуулмаар ч болж байх шиг.
Даанч хүмүүс унтаж байсан л даа,хажуугаар нь бас нутгийхаа нэрийг бодоод жоохон
даруухан байсан нь дээр гэсн.Өнгөрсөн шөнө нэг хар баагийтай жаал амьдрал ярив,
тэгээд бодоод байсан чинь ихэнхь хүний амьдрал адил төстөй,санаа бодол ч ялгаагүй
байдаг ч юмуу даа.Тэгээд ч явж явж бидэн хоёр нь ялгаагүй хорионд сууж,эрх чөлөө
хязгаарлагдмал болоод ч тэрүү сүрхий л хошуу холбож суувшд.Мань эрд өөрийхөө
тухай,тэр дундаа монголыхоо амьдралын тухай ярьж өгсөн биш гэнэт бодит байдлаа
бодсон чинь...Хүний дунд сайнмуу алийг тэр гэхэв,гэхдээ л энэ хар халтар,ойрхи
дорно зүгийхэн зэвүүн дээ зэвүүн.Ёстой гар бариад бугуй гэдэг гарууд байгаа юм.
Хэдэн монгол хүүхнүүдийг маань хүний газар зүдэж явахад нь нохойн гуяар даллаад
хүссэн санаснаа гүйцээчихнэ гэж санадаг бололтой.Харамсалтай нь зарим нэгэн нь
үүнийг мэдсэн ч мэдээгүй юм шиг,зарим нь ч бүр өөрсдөө урд хойно ньь шарваганаж
гүйж нөгөө хэдийг улам давраачихсан.Монгол охидийг McDonald´s-д ганц оруулж,орой
нь хэдэн пиво уулгачихсан байхад хангалттай,өөрөө л чиний өвөрт ороод ирнэ гэсэн
мэссеж эдний дунд тархчихсан гэдэгийг зөндөө л сонсож байлаа.Даанч дээ нээрээ...
Хэдэн доодох нь загатнасан тэнэг юмнуудаас болж бусад нь хоморгонд нь бас л нэг бэлэн гоймон,хямдхан зууш болж харагддаг болцон.За тэр 40-50 гарсан авгай нар бүр
хэрэг байхгүй дээ,хүний газар намайг хэн хэлэхэв гэж боддийн шиг байгаан.Гэхдээ
энд би бусад мөрөөрөө ажиллаж,зөв замналаар яваа хүмүүсийг хэлээгүй юм шүү!
Тэдний дэргэд залуухан охид бүсгүйчүүл маань хаа очиж бас ч гэж хамжааргатай,
заавал өвөр түрийд нь орохгүй ч гэсэн хөөрхөөн аргалаад ашиглаад энэ муусайн хар
халтар,хужаа,европчуудаас хэдэн юм салгаад амьдралаа залгуулж байгаа нэгэн нь ч
байна.Гэхдээ л...Бид заавал ингэж хүний газар бусдийн эрхээр далласан газар нь ил,
далайсан газар нь аргыг нь олох гэж жээртэвдэж явах ёстой гэж үү?Ирак,Сомали
шиг дээр дороо ороод,өдөр болгон тэсэрж дэлбэрж,буудуулж булшлуулаад байгаа ч
биш,үгүйдээ л орос ах нар шиг хэдэн мафиудаа хүчрэхээ байгаад эргээд тэдэндээ
намнуулаад байсан ч юм биш.Явж явж хэдэн цаасний төлөө,ангайгаад өсж байгаа
хэдэн хоолний саваа хүний дайтай өсгөхсөн гэсэндээ,ард үлдсэн ар гэрээ,хойчийн
амьдралын баталгаагаа бий болгохсон гэсэндээ хүссэн ч эс хүссэн ч өөрийгөө зольж
явааг яаж буруутгах билээ.Хамгийн гол нь хүний газар нэрээ,өөрийн нутагт ясаа гэж
сайхан үг бий.Хувиа бодож өөрийгөө л болгож байвал бусад нь падгүй мөчидхөн хэсэг
мудакуудийн гайгаар ямартай ч энэ хавьд манайхний нэр хүнд будаа болсон доо,
ёстой нөгөө Рейтинг нь шороотой хутгалдаал өнхөрсөн гэдэг шиг л юм болоод байна.
Ер нь ч тэгээд Монгол хүн энд үхэж байна уу,яаж байна хэнд ч хамаагүй.Өмгөөлөх
хамгаалах олигтой байгууллага битгий хэл өөрсдийн дундаа байгуулсан холбоо ч
байхгүй.Энд нэг хэсэг нь шар махтайгаа хатаж зүтгээд л,монголд байгаа тоотой
гэмээр хэсэг нь яаж ийгээд боломжийн амь зуулгаа залгуудаад,харин дийлэнхи
хэсэг нь өнөө маргаашийн дунд,өрнөөс өрний хооронд арай ядан бэдэрнэ.Гэтэл
дээр сууж,төрийн толгойд асж чадсан хэсэг баагийнууд харин ч нэг биднийхээ төлөө
хэдэн худаг ухаж,тэртэй тэргүй л нийгмийн шаардлагаар бий болох ёстой байсан
өрхийн эмнэлэг,хүүхдийн тэтгэмжийг өөрсдөө л бодож олоод хийчихсэн юм шиг
тууз муузханийг нь хайчилж баатар болж давхиад л.Хууль нэртэй болохоос яг үнэн
чанартаа биднээс өөрсдийгөө хамгаалж тусгаарлсан харгис дүрмээрээ ард түмнээ
өлсөхийн эрхэнд хэдэн цаас туусан,бухимдахын эрхэнд хоорондоо нанчилдсан,өөрөө
л бүхнийг аргалж,давж гарах гээд аргагүй буруутсан гэх мэт эцсийн дүндээ өөрсдөөс
нь болж буруу зам руу хазайсан иргэдээ өчиггүй шоронд илгээгээд л.Харин ноёд
эрхэмүүд хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгөө хийчихсээн.Тэдэнд хууль үйлчилэхгүй.
Тэнэг хүнийг хуурж байгаа юм шиг л авирлцгаагаад,бид ч хууртсаар байгаад бүүр
дөжирчихсөн ч юмуу даа.Яасан ч уужуу,яасан ч хүлцэнгүй юм бэ дээ бид?
Эх орондоо буцах өдөр улам ойртсоор байна.Яагаад ч юм нэг л айдас хурээд байх шиг.
Миний Монголын газар шороо зөөлөн,миний ард түмэн сэтгэлд дотно ч гэлээ
удирдаж байгаа төр,улам доройтож байгаа нийгэмийг бодохоор...Яана даа,яана...
За ямартай ч харих нь үнэн,харин очиж байгаад тэр толгойд авирсан түрийний
бөөснүүдтэй чөмгөө ташилцнаа гэсэн : р Бас монголоор нэг дүүрчихээд байгаа
хужаа болоод харийн тэнүүлчидтэй эзний ёсоор золгоно гэж бодож байгаа.2 жил
хүний газар бэдэрж явахад хүний хүн гэдэгийг маань алхам тутам мэдрүүлж байлаа.
Харин одоо яагаад миний ээлж байж болохгүй гэж?Эндээс би улам үндсэрхэг,улам
ууртай болоод очиж байгаа шүү!ноён Томас,болон Ван овогтуудаа.Өөрсдөө сайн
дураараа амжиж зайлсан чинь дээр дээ...гэсн : р
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

09:21 , Wed 8 Aug 2007 .. Бичсэн: Tsoom
Толгойд авирсан түрийний бөөснүүдтэй чөмгөө ташилцах хүн энд зөндөөн байгаа шүү. Би л гэхэд уул шугамандаа бол гагц эрлэгийн элчтэй чөмгөө ташилцаж эрүүл энхийн манаанд зогсож байх хүн байж нэг мэдсэн өөрийн эрхгүй ингээд л бөөснүүдтэй чөмөгнийхөө чадлыг үзээд зогсож байхийнмаа. Гадаадаас ирсэн бөөснүүд төдийгүй эх орны үйлдвэрийн бөөснүүд бас цус сороод амар тайван ажил хийлгэж өгөхгүй бие загатнуулаад байна. Уг нь бол түрийний бөөс толгойд хэзээ ч гардаггүй ёстой гэж хичээл заалгаж байсан, гэвч миний чих буруу дуулж байсан шиг байна.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 27 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<