Written by Uchiral...2007 | |
ГХ-ний өдөрийн тэмдэглэл...Өнөөдөр шинээр орж ирсэн нэг нөхөрийг миний өрөөнд хуваарьлдаг юм байна.Сербээс ирсэн,дүүгүй талдаа (би ч гэсэн дүүгүй болохоор амар ч юм шиг) ,бас гитартайгаа,агаа бол гитаранд нугасгүй л дээ.Ямар сайндаа нэг найзаасаа түр явтлаа хэрэглэж байгаад буцаагаад өгье гэж гуйдаг ч юмуу ,гэхдээ л мань эр өөрөө бас өвчилчихсөн амьтан, өгнө ч гэж санасны гарз биз дээ гэсэншүү юм бодож суусан юм.Хөөрхий гэтэл ингээд бурхан намайг харж үзээд банзан гитар балбадаг мануухайтай нь илгээдэг юм байжээ гэж,хэ хэ.Далдуур аймаар доош нь хийсэн...болохгүй л дээ : р За тэгээд нөхөр бол дарна ч гэж хөөрхөөн үзүүлчих бололтой юмаа,арай л уйлуулж бол чадахгүй байх шиг байгаан.Гэхдээ ч яах вэ, бас ч гэж өрөөндөө нэгнээ харж баясах ханьтай боллоо,урьд нь өрөөндөө унтах гэж л ордог байсныг бодвол.Чив чимээгүй,дээрээс нь гэрэл асаах дургүйг ч хэлэхүү хааяа ороод хэвтэхээр эсэн бусын эмгэнэлт бөгөөд гунигт дурсамжууд бодогдоод байж сууж чаддаггүй байлаа гэж.Хариуцсан ажилтан маань дуудаж уулзаад хүсэх барих зүйл,санал гомдол,эрүүл мэнд гээд зөндөө л юм шалгааж байна.Иймэрхүү албаны ч гэмээр юмуу заавал хариулт нэхсэн ярианд дургүйг ч хэлэхүү,-Өө ёстой тийм юм байхгүй,жижиг сажиг асуудал ч байх нь байна л даа, гэхдээ энэ бүхэн асуудал биш байх гэж бодож байна.Тиймэрхүү зүйл гарвал би өөрөө очоод асууж лавлаж байя эдэр гээд нэг л их хаялага харж байж саналаа өгдөг сонгогч шиг л авирлаж эдэр.Гэхдээ ч бас нэг хүсэлт гаргасаан,энд байгаа хүмүүсийг 3 секторт хувааж байрлуудаг юм,тэгээд өөр хэсэгт монгол хүн байвал хамт нэг дор байлгаж өгөөч гэлээ л дээ.Тэгсэн чинь байгаа гэнэ шүү!За тэр хүнтэй л цуг баймаар байна,бид чинь их эх оронч,бие биедээ хайртай хүмүүс энээ тэрээ, бараг л тоть шувууг ганцааранг нь хориод байвал мажийчихдаг юм гэдэгтэй л агаар нэгэн зүйл яриад байлаа.Үгүй гэхгүй л байна л даа,гэхдээ л бас тийм ч гэж хэлээгүй.Бодож ярилцаж байгаад шийдье л гэж байна.Манай сайн эрчүүд эндээс нэг бус удаа "сайн дураараа" алга болж байсан болохоор эд биднийг нэг дор байлгахдаа тийм ч дуртай биш байх шиг,хашраачихсан байнашд манайхан. Өдөр хоног ч урссаар,нэгэн хэвийн энэ уйтай хэмнэлээр удаан байвал нутагтаа очоод Буянт-ухаагаас шууд өөр зүгрүү илгээгдэх бололтой.Нээрээ Шар хад-Нисэх гэж автобус явдаг билуу? Тэгвэл надад суудал захиалчихаарай,гэхдээ далавчны хажуудах суудал хэрэггүй шүү доошоо юм харж явахад садаа болоод байдаг юм.... Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
{ Сүүлийн хуудас } { 20 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудwww.гоожуур.comwww.GhostStudy.com mail.yahoo.com Ангилалууд[Чөлөөт бүс]Дурсамж,цаг хугацаа... Эсрэг талаас нь... Өдөр тутамын Танин мэдэхүй,эх сурвалж Сүүлийн бичлэгүүдHi...END... Bla bla bla... Зүүд байлаа... Nevermind...3 НайзуудхундагаTsoomii |