Written by Uchiral...2007

Аз жаргалыг өөрөөсөө хай...

21:02 , 2007-08-18 .. Бичигдсэн: Эсрэг талаас нь... .. 2 сэтгэгдлүүд .. Холбоос
ТВ үзэж шөнийг өнгөрөөлөө.Угаасаа ч нойр солигдчихсон болохоор шөнө өөр юугаа ч
хийх билээ дээ.Элдэвийн юм бодоод л,өөрөө өөрийгөө зовоож байгаагаа хараад уур ч
хүрэх шиг,бас ичих шиг боллоо.2 өөр сувагаар зэрэг шахуу ижил утгатай нэвтрүүлгүүд
гарсан.Нэг нь пара олимпийн тухай,нөгөөдөх нь Хятадад байдаг нэгэн бяцхан охиний
талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байв.Пара олимп гэхээр юуны тухай гэдэг нь ойлгомжтой
байх.Тиймээ,тахир дутуу ( хөгжилийн бэрхшээлтэй ) хүмүүсийн спорт тэмцээнд оролцож байгаа тэдгээр залуусыг хараад үнэхээр бахархсан,бас өрөвдсөн...гэхдээ тэднээс ч дор сэтгэлийн тэнхээгүй,өрөвдөлтэй амьтан юмдаа гэж өөрийгөө бодсон чинь бас ичсэн... Тэргэнцэр дээр хадуулж,түүгээр ч зогсохгүй зарим нь бүр 2 гар нь мухар атлаа бөмбөг дамжуулж,чөлөөт цагаараа хөзөр тоглож,компютерээр найзуудтайгаа чатлан...усанд сэлж...Эд эрхтэн бүтэн эрүүл саруул байгаа биднээс ч дутах юмгүй амьдарч байгааг нь хараад сэлж чаддаггүй юм гэхэд ядаж сардаа нэг спорт заал орж бөмбөг шиддэг билүү гэж өөрөөсөө санаа зовоход хүрлээ.Хүн байгаа юмандаа сэтгэл хангалуун байвал тэр л аз жаргал,хэдий тэд биднээс дутах юмгүй аливааг чадаж,сэтгэлээрээ бүхнийг даван туулж байгаа ч бусдын ижил хөл гартай байх хувьгүйдээ дотороо гунигтай явдаг нь мэдээж...Авто раллигийн туршлагатай мотоциклчин залуу тэмцээний үеээрхи осолын улмаас нугасандаа гэмтэл авж хөл гар нь ажиллагаагүй болсондоо хэдий амьд явах сонирхолгүй болсон ч гэлээ өдөр өдөрөөр сэтгэлийхээ гүнээс энэ байдалаа ялан дийлж өөртэйгөө ижил хувь заяа бүхий нөхөдтэйгөө нэг баг болон хичээллэж...тэмцээн дээр түрүүлсэн багийхан нь баяр хөөр болж,харин ялагдсандаа гутарсан эсрэг талын хүмүүс уйлах нь уйлж...Тэдний сэтгэл хөдөлөл нь биднийхээс илүү дайчин ч гэлээ тэр чинээгээр мэдрэмтгий эмзэг байдаг юм билээ...Ихэнхи нь урьд өмнө эрүүл саруул байж байгаад золгүй тавилантай учирсан хүмүүс...Суугаа атлаа 2 гаргүй залуу өөрийхөө тухай ийн ярина, -"Урьд өмнө эрүүл бүтэн байсан үеээ бодохоор сайхан байж дээ...Заримдаа би зүүдэлдэг
юм,2 гартайгаа болчихсон байна гэж...тэгээд баярлсандаа моддын дээгүүр нисэж байна гэж...Сэрээд зүүд байсанд нь хэдий гутардаг ч...Уул нь гар хөлтэйгөө байсан тэр цагтаа л нисэх ёстой байсан байж гэж боддог"...Хүн сэтгэлийн тэнхээтэй бол юуг ч даван туулна... Тэдний хажууд өчүүхэн юм даа миний энэ "зовлон"...Зовлон ч гэхэд...Ичмээр юм даа... Бидний нүдэнд эдгээр хүмүүс хичнээн тахир дутуу ( ингэж бичихээс ч санаа зовж байна ) ч гэлээ,өрөвдөлтэй харагддаг ч гэсэн сэтгэл зүрхэндээ бол тэд үнэхээр агуу,хамгийн тэвчээр хатуужилтай,бас хүнлэг,ёстой л амьдралын утга учирыг дээдлэгчид юм билээ. Харин бид,эрүүл саруул атлаа ялихгүй бэрхшээлийн өмнө нугарч,шантарж тэр ч байтугай амиа хорлодог гэж бодохоор жинхэнэ өрөвдөмөөр,сэтгэл дотороо тахир дутуу болсон зарим нь өөрсдийхөө доторлуу нэг шагайх хэрэгтэй юм шиг санагдсан... Монголд маань ч гэсэн ийм хувь заяатай ч гэлээ тэнгэрлэг тэвчээрээр бүхнийг даван туулж,амьдралын төлөө тэмцэж байгаа олон хүмүүс бий.Нэрийг нь харамсалтай нь сайн санадаггүй ээ, авто спортын мастер тамирчин,одоо ч гэсэн өөртөө тусгайлан тоноглсон машин хийн уралдсаар байгаа...Гал сөнөөгч байхдаа үүргээ гүйцэтгэж байгаад 2 гаргүй болсон ч гэлээ хүндийн өргөлтөөр хичээллэж байгаа гэх мэтчилэн зөндөө жишээ бий... ***Хэдий Заяа охины тухай,бусад хүнд хэцүү өвчинд нэрвэгдсэн монголчуудынхаа тухай энд бичээгүй ч гэлээ түүний адил нэгэн охины тухай,тэр дундаа хятад охины тухай бичиж байгаагаа тэнэг хэрэг гэж үзэхгүй ээ.Хятадын бүүр алс бөглүү тосгонд аав ээж,дүүтэйгээ тарчигхан амьдардаг тэр бяцхан охиныг хавдарын гаралтай өвчин хайр найргүй зэрэмдэг болгосон байсан.Хэлэндээ тийм ч сайн биш болохоор яг ямар төрөлийн өвчин гэдэгийг
сайн ойлгоогүй ч нарны туяанаас хорддог нэгэн төрөлийн ховор өвчин юм билээ. Эхлээд жижиг тууралт маягийн ургацаг арьсан дээр нь үүссээр тэр нь асар том хавдар болж ургадаг аймшигтай,бас муу ёрын ч гэмээр тэр эмгэг очиж очиж охины яг нүүрэн дээр нь халдварлчихсан...Өрөөсөн нүд,амны хэсгээрхи жаахан хэсэг нь л арай бүтэн үлдэж бусад хэсэг нь юу нь мэдэгдэхгүй ( бурхан минь,зүрх муутай хүн үзэх байтугай сонсохын ч хэрэггүй ) овойсон том хар ургацаг...хөөрхий дөө,дөнгөж 10 настай гэхэд бурхан яасан гэж түүнийг ингэж даажигнасан юм.   Азааp хүүхдийн заяа нь түшсэн гэмээр бусдаас хүссэн тусламжийн нь хариуд английн нилээд томоохон мэргэжилийн эмч туслалцаа үзүүлэхээр тэр жижиг тосгоныг зоридог.Очсон чинь тосгонийхон нь бүгд угтаж аваад,үргэлжилсэн урт замын турш 2 талаар нь охиний үеийн жоохоон хүүхдүүд эгнээд зогсчихсон...найздаа туслах эмчийг хүндэтгэж байгаан гэнээ...Хүүхэд гэж....
Эмч нөгөө охинтой уулзаад хэдэн зүйл асуухад нөгөөх нь чааваас авралын эзэнээсээ нүүрэн дэхь "муухай юмнаасаа" санаа нь зовон нүүр буруулавч хавдар дундаасаа турь муутай ёлтойх үлдсэн ганц нүдээрээ аврал гуйсан харцаар гөлөлзөн ширтэж байгааг нь үзээд бурханыг хараан зүхмээр санагдсан...Нөгөө эмч хэдэн үгс сольснийхоо дараа тэрүүхэн зайдуу ганцаар зогсоод охиныг өрөвдөн уйлж харагдсан.Хэрийн өвчин зовлон, үхэл хагацал гээд бишгүй үзсэн туршлагатай эмч хүртэл тэр охинийг хараад сэтгэлээ барьж чадаагүй...Нялх амьтан...Би ч гэсэн үзээд тэсээгүй...Тэр горьдлого тээсэн харц... Эмч удалгүй охинийг аваад Шанхайд орших нилээд том хавдар судлалын эмнэлэгийг зорьсон...Явахад нь тосгоныхон бас л тэр чигээрээ дагаж хуйлраад л үдэж гаргаад,очсон газаруудых нь эмнэлэгт хэвттэлээ түр байрлах олон улсын том зочид буудалыхан охинд цэцэг барьж угтаад л...тэр бүхэн охинд ямар их сэтгэлийн дэм,итгэл найдвар болж байгааг хэлээд яах вэ...Хавдарын шинжилгээг мань эмч нутагруугаа шинжилгээ хийлгэхээр явуулж хариуг ирсэн даруйд өөрөө зааварчилан ажиллаж,мэс засал хийх боллоо..Нөгөө муу бяцхан охин буудалынхаа өрөөнөөс тосгонруугаа ээж,жоохон дүү нартайгаа яриад санасандаа уйлж байсан.Тэр хооронд ааваас нь эмч нар гарын үсэг авж байсан,хүнд мэс ажилбар болох учир хэрвээ муу юм болвол гомдолгүй гэсэн...
Харин охин баярлах...хажуугаар нь холдож үзээгүй гэрийхэн,балчир дүүтэйгээ утасаар яриад уйлж суух...хөөрхий дөө,амь насаа ч алдаж магадгүй гэдэгээ мэдсэн ч шинжгүй... Мэс засал ч эхэлсэн,хавдарыг нь авахад нүүрнийх нь бараг тал нь онгойж үлдсэн,бузар өвчин.Тэр хэсэгийг нь гуяных нь арьсаар нөхөөд,өрөөсөн нүдний хэсэг тэр чигээрээ онгорхой үлдсэн хэдий ч урьдийхаасаа арай дээр болсоноос гадна хамгийн гол нь нөгөө муухай хавдарнаасаа салсан нь хамгийн чухал шүү дээ.Тэгээд удалгүй охин тосгон руугаа аавтайгаа буцсан,сургуульдаа эргэж ороод л,эмчийн орчуулагч хятад залуу гэрт нь очиж урд нь аймшигтай согогтой байж байгаад мөнөөх эмчээр мэс засал хийлгэж жирийн сайхан болсон хүмүүсийн зурагыг харьцуулж үзүүлээд л,охин ч баяр хөөр...
Тиймээ охинд хэсэг хугацааны дараа асуудал нь шийдэгдэнгүүт нөгөө англи эмч жинхэнэ мэргэжилийхээ хагалгааг хийж бусад хүүхдийн адил болоход нь тус болох ажээ... Заяа охинд...Тунгалаг бүсгүйд ч гэсэн ард олон,бусад гадны эмч нар тус болж байгаа,тэд бас удахгүй эрүүл саруул болцгооно...Би ч гэсэн баярлаж байна,бид бүгдээрээ л нэгэн адил мах цуснаас бүрдсэн,жаргал зовлон нэгтэй хүмүүс.Хүн гэдэг хамгийн нандин зүйл... (энэ муу ёрын хавдарт өвчинөөс болж эмээгээ харсаар байгаад алдаж билээ )... Бурхан чөтгөр гэж яг үнэндээ аль нь ч байхгүй,тэнгэрт ч тамд ч тэд байхгүй... Гэхдээ бурханыг олж харсан хүмүүс маш олон байдаг...Тэр бол үүлэн дээр заларч, үлэмжийн шид үзүүлдэг үлгэрт байдаг зүйл ч биш...Үхлийн ирмэг дээр тулаад байхад нь авралын гараа сунгасан...зовлон шаналал дунд төөрж явахад сэтгэлийн үгээрээ сэхээсэн,тусч энэрэнгүй жирийн л нэгэн бидний адил хүн байдаг...Өөр юу ч биш...
Хүн хүндээ бурхан,бас хүн хүндээ л чөтгөр байдаг юм байна.Бурханыг би олон удаа
харж,учирж байсан...харин аз болж чөтгөртэй тийм ч олон таарж байсангүй...муу хүн гэж байдаггүй...Зөвхөн муухай зуршил,мунхаг бодол,шунал л биднийг чөтгөр болгодог...
Амьдрал сайхаан...амьддаа бие биенээ хайрлая хүмүүсээ...

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдэл

18:32 , 2007-08-20 .. Бичсэн: Tsoomii
Яг нэвтрүүлгийг нь үзээгүй ч гэсэн би чиний бичсэнийг уншаад үнэхээр сэтгэл хөдөллөө. Өөртөө байгаа юмандаа сэтгэл хангалуун байхын зэрэгцээ бас өөрийн хүч чадлаараа илүү сайхан зүйлд тэмүүлэх хэрэгтэй гэж би бодож байна, гэхдээ зөв юманд. Эрүүл биед саруул ухаан оршдог болохоор хамгийн түрүүнд хүн эрүүл байх хэрэгтэй.
Харин тэр бяцхан охины тухайд бол эдгэсэн явдалд үнэхээр их баярлаж байна. Монголд ч гэсэн ганц Заяа биш маш олон эдгэшгүй хавдраар олон зуун хүүхэд өвдөж шаналдаг. Ганц хоёрхон жишээ дурдахад цусны хавдрууд, зүрхний төрөлхийн гажиг , системийн өвчнүүд гэх мэт. Мэдээж анагаах ухаан өндөр хөгжсөн орнуудын тухайд бол энэ тийм ноцтой асуудал биш байж болох юм. Гэхдээ тэр хүүхдүүд ядуу буурай оронд төрсөн нь тэдний гэм болдог. Монгол улсаа худалдаад байгаа арчаагүй юмнууд шалдан хүүхэн орилсон олон одуудыг ивээн тэтгээд л байдаг харин монголын ирээдүй болсон хүүхдүүдийг ядаж хамгийн ойрхон урд хөршрүү эмчилгээ хийлгэх хэмжээний мөнгө өгөхөд гараа татдаг л байхгүй юу, үгүй ядаж цусны шинжилгээг хүртэл хичнээн өндөр үнээр хийлгэдэг билээ, эх нялхасын лаброторийг шинэчлээд өгчихвөл маш их нэмэртэй дээ. Одоо энэ Болдын тоглолтыг алт угааж гол горхи бохирдуулаад зогсохгүй өчнөөн олон хүний, хүүхдийн эрүүл мэндийг хохироож байгаа Мянганбаяр тэргүүтэн гэх мэт ямар олон боссууд ивээн тэтгэж байна

Сэтгэгдэл..

07:29 , 2007-08-19 .. Бичсэн: ebe
Саихан зүйл бичжээ..Эрүүл баивал хүн юуг ч хииж бүтээж болдог шүү дээ..

{ Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<