Written by Uchiral...2007

Нөү саабжэгт...

21:07 , 2007-08-21 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
За хө,бичье гээд бичих ч юм ойрдоо маруухан байна доо...онгод хөглөгддөггүй гэсн... Өрөөний маань залуу өнөөдөр буцаж байгаа,ойрдоо хүмүүс их шуурхай буцацгааж байна даа.Нэг л бодолд орж,муухай царайлсан хүмүүс л байна.нэг талаар аргагүй ч юм шиг...Хэдий хүний газар ч гэлээ багагүй хугацааг өнгөрөөж орчиндоо дасчихсан хүмүүс чинь гэнэт ингээд буцна гэхээр эвгүй л байдаг байх,миний хувьд ч бас тийм л байна.үнэндээ энд хүслээрээ буцах гэж ирсэн хүмүүс бараг байхгүй,дандаа албадан шаардлагаар буцаж байгаа цагаач нар болохоор ямар л олиг байхав дээ. Хүнийг хэлэлтгүй би ч гэсэн 2-хон хоногийн дараа мөнгөн цагаан хүлэгээ "унаад",бас нутагийн зүг жолоо заллаа хөөрхий.Энэ уйкэндийн сүүлээр гэртээ оччихсон энийг ч харж баясаад,тэрийг ч үзэж башийгаад эхэндээ ч хэсэг хугацааг зугаатай л нөхцөөх байх л даа.Тэгээд л амьдрал эхэлнэ,ар араасаа олон асуудлууд,-"Сайн байна уу?"гээл цуваад ирнэ шүү дээ.Гоё доо гоё,амьдрах сайхан.Дандаа ч Nice байдаг амьдрал ч гэж юу байхав ( өөрийгөө зоригжуулав,гэж...) Ямартай ч нутагтаа очиж байгаад дөмөгхөн том уулын орой дээр хэрэг болгож гарж байгаад энэ хэсэг хугацаанд нээрэвтсэн хамаг бухимдал ,цээжинд хургасан жавараа хуу үргэтэл нэг сайхан ( нилээн хэд ч яах вэ ) голыхоо дуугаар орилдог юм шүү хүүхээд!гэсэншүү юм өөртөө захиад сууж байна даа.
Өө тийм,өчигдөр шөнө хийх юмгүй гиюүрч суухдаа ахиад л нэг баатар зурлаа хэ хэ... Эрт цагийн Монгол баатар,аймаар ууртай царайгаар наашаа хараад нумаа агсаж,сумаа шагайж байгаа мундаг бүтээл,( ооё! )Тэгээд хоолны заалны ханан дээр нааж байсан чинь нэг араб нөхөр,- Ой ёо ёо,Жингиз хан...зөндөө олон зуун жилийн өмнө манайхыг будаа болгож байсан,ёстой лаг Монгол хаан бла бла...Тэхээр нь бахтай нь аргагүй малийж байгаад -"Тийшдээ! цусанд чинь гараа угааж явлаа" гэсэн утга бүхий юм хэлэв. Гар бол яс юман дээр дотроо мануусыг эсрэгээр бодож байгаа нь лавтай,гэхдээ манай өвөг дээдэсүүдийг өдийг хүртэлх үр хойч нь ч мартаагүй байна гэхээр манайхан ч нээрээ энэ муусайн золигнуудын хавиргаар нь нуруугаа маажиж байсан шиг байгаан. Бас нэг явдал санаанд орж байна,энэ зун өөрөөсөө гадна бас нэг монгол ахтай хоёул нэгэн барилга засвар хийдэг араб нөхөрийн туслахаар хэсэг ажиллалаа,туслах ч гэж ёстой " туслана" даа,хамаг хүндийг нь нугалж хараалгаж ерөөлгөж их юм болноо бидэн хоёр,барлаг зарц нь л гэсэн үг.Уур хүрээд боддог байлаашд,цагтаа та нарын толгойгоор овоо босгож явлаа золиг гэж,ай хөөрхий ийм ч улс яваагүй юм даа ( гүнзгий санаа алдна) сүүлд нэг хуучин байшин дээр ажиллаваа хөөрхий,үхтлээ будаг хийж,хамаг муудаж цоорсон,хагарсан халцарсныг нь 2-уулаа засах гэж үйлээ үздэгийн...Хашгичуулаал... Хоорондоо нэг өдөр ярьж байнаа,нэг нэг хувинтай будаг барьчихсан хананд наалдаастай.. -"Дээр үед манай өвөг эцэгүүд энд дайлаар ирээд аймаар түйвээсийн шиг байгаан... Хамаг байшин савыг нь эвдэж нураагаад,эвдэх эвдэхдээ бүр хэсэг бүрээр нь будагтай бол будагийг нь хусж,хадаастай бол түүнийг нь сугалж их хорон сүйтгэсэн байх...Тэгээд хожимийн үйл лай нь 2-уулаа дээр ирж одоо ингээд хугарсан холцорсон нүх болгонтой нь зууралдуулах гэж тэнгэр гэсгээжээ эдэр гээд...Бие биеэ догиогоод.Хөгжилтөй ажиллах гоё шүү,ядарсанаа ч анзаарахгүй.За за,өвөө нараа баахан " ясыг нь өндөлзүүлээд"... Ингэж нэг буцдаг юм байжээ гэж...

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 6 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<