Written by Uchiral...2007

Зүүд байлаа...

Өнгөpсөн шөнийг чөтгөр аваг...бараг зүүдэлдэггүй шахам үхсэн мэт нам унтдаг хүн
чинь гэнэт юу болсон юм гэмээр дэмийртэл хар дарж,байн байн цочиж сэрж эдэр...
Тэгээд юу зүүдэлсэн бэ гэсэн чинь бас тийм ч тодорхой биш бүдэг бадагхан кадрууд
хэсэг хэсэгээрээ тасалдаж орж ирээд байнаа...Нэг нөхөртэй цуг ямар нэг юм өргөж
ийш тийш нь зөөгөөд байгаа бололтой,таньдаг ч нөхөр байнаа тэр нь.Хэсэг сэрээд бас
тэрийгээ бодоод байсан чинь хаа байсан өнгөрсөн зун цуг ажиллаж байсан залуу юмаа,
яг тэр...Эргээд л зүүрмэглэчихэж,нэг хонгилоор л яваад байгаа бололтой.Тэгснээ нэг
мэдсэн чинь би гэдэг хүн байрлаж байгаа өрөөндөө унтаж байх юм...орны толгой дээрхи цонхноос ямар нэгэн амьтан намайг ажиглаад ч байх шиг.Сэртэс гээл сэрчихлээ...Түй!
ямар элэнцэгээ зүүдлээд байдаг байнаа гэсэншүү юм бодоод хэсэг тайвширж хэвтлээ...
Хэвтэж байтал нээрээ л нэг амьтан осолгүй цонхны цаана байгаад байнаа...Сэмээрхэн
хартал хөшиг ул ялиг хөдөлөөд л,амьсгалж байгаа амьсгал нь хүртэл нүүрэнд ойрхон
мэдрэгдэж байна шүү...Зэвүүн бодол төрөөд явчихлаа,ерөөсөө бушуухан энэ хараал идсэн өрөөнөөс зайлья!гээд босоод ухаcxийх гэтэл нөгөө амьтан чинь гэнэт үсэрж гарж ирээд...
Ээ,бүрхан минь арай л голыхоо дуугаар орилж хашгичиж нүдний булай болоогүй байх...
ёстой муухай цочиж сэрдэг юм байна,бушуухан өрөөнөөсөө гарлаа...Шал нойрмог,нүд
аниатай шахуу гараад корридороор хэсэг алхаж,тагтан дээр гарж тамхи татлаа...
хүмүүс унтаагүй,энд тэнд хэсэг хэсэгээрээ шуугилдаад би ч бага зэрэг сэргэж сэхээ
орлоо.Толгой задарчих гээд хэрэг алгаа,баахан хүйтэн юм уулаа.Эргээд унтмаар л байдаг.
Өрөөндөө ороод хажуу орныхоо гэрэлийг асаалттай чигээр нь орхиод эргээд хэвтлээ.
***Өнгөрсөн зун,бараг жилийн өмнө юм даа.Цагийн ажил олдож,үейихээ нэг залуутай
хамт ажиллахаар боллоо.Бидний хийх ёстой зүйл гэвэл зуны амралтаар засвар хийсэн
сургуулийн анги танхим дахь ширээ сандалууд,бусад хогшилуудыг эргээд анги руу нь зөөж
угсарах ажил.Бүгдийг нь сургуулийн байшингийн доорхи хонгилд хураачихсан,бид 2 нэг
том тэргэнцэртэй...түүгээрээ овоолж аваад хонгилийн урт корридороор эргээд түрээд
баахан явна,ядаж байхад тэр нь муухай урт хонгил.Ийш тийшээ салаалсан баахан хонгил...
Дотор нь цэвэрлэгээний жижиг оворын машин явдаг,бараг л газар доорхи жижиг хотхон,
гудамж маягийн том байгууламж...Тэгээд бидний явах хэсэгүүдийн гэрэлийг л асаачихсан,
бусад хэсэг нь харанхуй болохоор заримдаа нэг л хүйтэн мэдрэмж төрнөө,хэ хэ...
Манай хүн ч бас шийрэгнээд байгаа бололтой,юмаа зөөж байхдаа ийш тийшээ сэрвэгнээд,
заримдаа хачин хачин юм яриад л...Бидний дээш доошоо явдаг ачааны лифтний ханан дээр
хэсэг бусаг юм сарааччихсан байсан,эхэндээ ч хэн хэн маань анзаараагүй л дээ,тэгээд
ч тухайн үед би ирээд удаагүй,эдний хэлийг гадарлдаг ч үгүй байсан юм.Харин нөгөөх залуу
маань овоо гайгүй...Оюутнууд нь л хийх юмаа олж ядаад сараачаа биз гэсэншүү юм бодож
байлаа.Харин гэтэл нөгөөх маань нэг өдөр амраад сууж байхдаа хэлж байна,
-Чи лифтний ханан дээрхи бичээсийг уншсан уу?гэж байна,Би ч унших нь уншсан л даа,
тэр дундаас бусдаасаа арай содон томоор бичсэн нэг бичиг байсан юм...Хэдхээн үг...
Ямар ч байсан барилгын ажил мэр сэр хийж байсан болохоор тэр дундаас нэг үгийг,
"байшин" гэсэнийг л ойлгож байсан ч нэг их юм бодоогүй юм.Гэхдээ энэ тухайгаа би
хэлсэнгүй,-Хэн мэдэхэв,ямар ойлгох биш,гэж үнэнээ л хэллээ.Гэтэл мань эр хэлж байна,
-Ханан дээр бичсэн бичигнүүд дунд нэг өгүүлбэр нь их сонин санагдсан,би тэрийг уншаад
энд байхаас нэг л жихүүцээд байдаг боллоо,гэж авдийм даа...-Юу гэсэн байсан юм бэ?
гэж би ч хэрэгт онц ихээр дурлан байж ядав.-"Энэ байшин их сонин,хачирхалтай..." гэсэн
утгатай бичиг байсан...Аан,гээд үл тоомсорлсон царай гаргаж суусан ч дотроо,"Нээрээ ч
сонин нь сонин байшин шүү" гэсэншүү юм бодоод хурдхан ажилаа дуусгаад зайлах юмсан
гэсэн хүсэл яагаад ч юм төрөөд байв...Хэд хоногийн дараа ч ажил дууссан,бид ч хөлсөө
аваад биднийг ажиллуулсан тус сургуулийн аж ахуйн ажилтанаас асуулаа,-"Уучилаарай,
бид зүгээр сонирхож байгаа юм.Танай энэ сургуульд сүнс ч юмуу тиймэрхүү хачин зүйл
байдаг уу?" гэтэл мань эр бидэн рүү харж инээмсэглээд,-"Яасан та 2-т ямар нэг зүйл
тохиолдоо юу?"..."Үгүй л дээ,гэхдээ тэгж санагдаад..." Ажилтан мушийгаад,-"Ямар нэг
зүйл хараагүй бол сайн л байна,гэхдээ та 2 тэгж санасан чинь буруу бишээ" гэсэншүү
бүрхэг хариулт хэлээд салцгааж билээ.Тухайн үед тэгтэлээ ч сүйд болж айж ширвээтэж
байгаагүй ч гэсэн нэг л эвгүй байж билээ.Удалгүй энэ тухай ч дорхиноо мартсан..1 жил
өнгөрөхөд санаанд зурвас ч орж байгаагүй,гэтэл юу болсон юм гэмээр гэнэт өчигдөр
зүүдэлж тэнэгтдэг юм даа...Европ юм юмаараа алдартай,есөн шид нь бүрдсэн хачирхалтай
газар...Магадгүй бид андуураагүй ч байж болох юм,нэг тийм хүйтэн газар хаа нэгтээ
тохиолддог шүү дээ.Тухайн үед азаар юу ч тохиолдоогүй ч,өнгөрсөн шөнө гэнэт зүүдэнд
тэнд ажиллаж байсан маань зурвас ороод,тэгээд хаа байсан өөр газарт унтаж байхад
цонхны цаанаас ямар нэг үл ойлгогдох зүйл надруу дайрж байна гэж зүүдэлж л байдаг...
Гэхдээ энэ бол миний дэмийрсэн бодол л байх,хүний бодол санаанд гэвч мартсан гэж
бодож байсан дурсамж байж л байдаг юм байна...Хүн гэж нээрээ өөрөө үнэхээр сонин,
хачирхалтай амьтан юм даа...Сүүлчийн шөнө ингэж зүүдэллээ.Өнөөдөр би нутаг буцна...

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдэл

09:17 , 2007-08-27 .. Бичсэн: g84
бичлэг нь ёстой таалагдав

поооооооооооооооооох...

01:18 , 2007-08-27 .. Бичсэн: tatah

aimar zuud ve? aimaar baishin ve? gesnees ugaas ene europa-iiin baishin buriin hongil l neg l zevuun shd... bi bodoodiiidiii.. end HItleriin alsan kumsuudiiiin suns demii tenee..l hongiluudaar bjiidag bh gee...l

madagshd uuy...jihuitsmeer gdg ni ystooo unen..bi ooroo orhoosoo aidag bsiii... buren zevseglee..l ordog bsn..odoo ashgui oroh shaardlaga bhkui bolsondoo...

sain yvaarai pereend



Сэтгэгдэл

21:30 , 2007-08-23 .. Бичсэн: Tsoomii
yun ungutuur zuudeldeg bnaa, bi lav udur ni bodoj bsan yumaa hun zuudeldegiin sh dee


{ Сүүлийн хуудас } { 4 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<