Written by Uchiral...2007 | |
Nevermind 207:39 , Mon 6 Aug 2007 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Заримдаа энэ амьдрал утга учираа алдаад,залхмаар уйтгартай болчих юм даа. Би гэдэг хүн ер нь тэгээд ойрдоо нэг л бишээ.Толгойд өөдтэй юм бүр огтхон ч бодогдохгүй юм гээч.Гуниад л,гутраад л.Хичнээн өөрийгөө захирах гээд болж өгдөггүй ээ,хусмаа чамалсан нусгай жаал шиг унжийгаад,шалчийгаад хэрэг алга.Юундаа ингэж өөрөө өөрийгөө шийтгээд байгаа юм бүү мэд.Гэхдээ нохой чинь бас удаан ингэж явахгүй гэдэгээ мэдээд байх шиг байгаан,дотор бас нэг найдварийн оч хүжийн гал шиг муухан гялалзмар ч болж байх шиг.Би гэдэг хүн дэндүү гутранги амьтан л даа,өөрийгөө заримдаа бүр үнэн сэтгэлээсээ үзэн ядмаар,энэ хорвоогийн данснаас хасаад байдаг руу нь илгээчихмээр санагддаг. Өдөр хэвтэж байхдаа боджийшд,энэ жил жил маань орчихсон байгаа,юун дээр сууснаа мэдэж чадаагүй л дээ.Хэдэн долоо хоноод буцахдаа нэг биш сэлгээний нислэгүүд байгаа,за тэгээд огторгуй энэ тэр дээр суудал таарчихсан жил маань байвал ер нь эвгүй л юм байна даа.Хичнээн найдвартай сайн авиа компанид ч заримдаа алдаа гараад онгоц монгоц нь чөлөөт уналт хийх үе ч бас гардаг шүү! гэсэн муу санаа төрөөд байнаа новш чинь.За тэгээл ганц би огторгуй дээр суудал таарснаас болоол бүхэл бүтэн олон арван зорчигчтой онгоц унаал,тэр олон рэйс дундаас миний сууж явсан нислэг осолдоол байхийн гэнээ.Тэгээд бас үргэлжилж бодоод байнаа,ер нь тэгээд буцаж очиж чадахгүй чадхийвэл хоргодох энэ тэр юм юу билээ гээл,одоо бас үхсэн хойноо сүнс нь ч амирлаж чадахгүй буг болж муугаа үзэх нь л дээ.Гэхдээ бодоод байсан чинь нээх хоргодоод новшироод,буг муг болоод байх юм нээх алгаа.Яахав очоод гэрийхнийгээ хараад,хайртай хүмүүстэйгээ уулзчихвал зүгээр л юм,гэхдээ одоо үйл нь ирсэн бол тэхгүй байсандаа ч яахав дээ гэсэншүү тэнэгтээл хэвтэж байлаа.Бүүр ингэтлээ л уйдсан юм байх даа чөтгөр гэж... Нээрээ бүүр утгагүй болчихжээ энэ амьдрал.Юу хүсээд,юугаа ч хүлээгээд буйгаа ч ойлгохгүй мэдрэлтээд,өөрийгөө зовоогоод.Нөгөө Чойном ахын шүлэг дээр байдаг шиг Энэ хорвоо дээр бусдад өгөх юмаа ч мэдэхгүй,бусдаас авах юмаа ч мэдэхгүй төөрөлдсөн дурак ч бас байх юм гэдэг шиг л болчихоод байнаа даа.Уул нь дотор бол гоё гоё бодол байгаад байна л даа уг нь.Даанч нэг л аргыг нь олохгүй байх шиг. Тэгээд яах гээд байгаам дээ одоо,хэн нэгний хайрийг үгүйлээд л.Хэн нэгнийг хайрлаад бас хайрлуулаал байвал юуг ч даван туулаал,юу ч байсан хийж бүтээгээд за ер нь мундаг л амьтан болох юм байхоо.Тэгдэггүй л байхгүй юу найзаа,тийм юм кинон дээр л гардаг байх.Тэгээд ч хэн хэгнийг хайрлахгүй биш хайрлаж,түүнээс ч илүүгээр хайрлуулж явсаан.Хүн ханадаггүй л юм байна лээ,өөр юм хүсээд.Байгаа зүйлээ хайрлаж сурах юмсан л гэж бодогджийно.Гэхдээ би чадахгүй л болвуу.... Үзмээр,мэдэрмээр,учирмаар тохиолууд,хувь заяаний олон олон гайхамшиг болоод гайнууд ч бас байгаад байдаг.Дахиж ямар амьдрах биш дээ,гэлдэрч л байя... Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
{ Сүүлийн хуудас } { 29 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудwww.гоожуур.comwww.GhostStudy.com mail.yahoo.com Ангилалууд[Чөлөөт бүс]Дурсамж,цаг хугацаа... Эсрэг талаас нь... Өдөр тутамын Танин мэдэхүй,эх сурвалж Сүүлийн бичлэгүүдHi...END... Bla bla bla... Зүүд байлаа... Nevermind...3 НайзуудхундагаTsoomii |