Written by Uchiral...2007

Nevermind 2

08:04 , 2007-08-10 .. Бичигдсэн: [Чөлөөт бүс] .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
07:39 , Mon 6 Aug 2007 .. 4 сэтгэгдлүүд .. Холбоос
Заримдаа энэ амьдрал утга учираа алдаад,залхмаар уйтгартай болчих юм даа.
Би гэдэг хүн ер нь тэгээд ойрдоо нэг л бишээ.Толгойд өөдтэй юм бүр огтхон ч
бодогдохгүй юм гээч.Гуниад л,гутраад л.Хичнээн өөрийгөө захирах гээд болж
өгдөггүй ээ,хусмаа чамалсан нусгай жаал шиг унжийгаад,шалчийгаад хэрэг
алга.Юундаа ингэж өөрөө өөрийгөө шийтгээд байгаа юм бүү мэд.Гэхдээ нохой
чинь бас удаан ингэж явахгүй гэдэгээ мэдээд байх шиг байгаан,дотор бас нэг
найдварийн оч хүжийн гал шиг муухан гялалзмар ч болж байх шиг.Би гэдэг хүн
дэндүү гутранги амьтан л даа,өөрийгөө заримдаа бүр үнэн сэтгэлээсээ үзэн
ядмаар,энэ хорвоогийн данснаас хасаад байдаг руу нь илгээчихмээр санагддаг.
Өдөр хэвтэж байхдаа боджийшд,энэ жил жил маань орчихсон байгаа,юун дээр
сууснаа мэдэж чадаагүй л дээ.Хэдэн долоо хоноод буцахдаа нэг биш сэлгээний
нислэгүүд байгаа,за тэгээд огторгуй энэ тэр дээр суудал таарчихсан жил маань
байвал ер нь эвгүй л юм байна даа.Хичнээн найдвартай сайн авиа компанид ч
заримдаа алдаа гараад онгоц монгоц нь чөлөөт уналт хийх үе ч бас гардаг шүү!
гэсэн муу санаа төрөөд байнаа новш чинь.За тэгээл ганц би огторгуй дээр суудал
таарснаас болоол бүхэл бүтэн олон арван зорчигчтой онгоц унаал,тэр олон рэйс
дундаас миний сууж явсан нислэг осолдоол байхийн гэнээ.Тэгээд бас үргэлжилж
бодоод байнаа,ер нь тэгээд буцаж очиж чадахгүй чадхийвэл хоргодох энэ тэр юм
юу билээ гээл,одоо бас үхсэн хойноо сүнс нь ч амирлаж чадахгүй буг болж муугаа
үзэх нь л дээ.Гэхдээ бодоод байсан чинь нээх хоргодоод новшироод,буг муг
болоод байх юм нээх алгаа.Яахав очоод гэрийхнийгээ хараад,хайртай хүмүүстэйгээ
уулзчихвал зүгээр л юм,гэхдээ одоо үйл нь ирсэн бол тэхгүй байсандаа ч яахав дээ
гэсэншүү тэнэгтээл хэвтэж байлаа.Бүүр ингэтлээ л уйдсан юм байх даа чөтгөр гэж...
Нээрээ бүүр утгагүй болчихжээ энэ амьдрал.Юу хүсээд,юугаа ч хүлээгээд буйгаа ч
ойлгохгүй мэдрэлтээд,өөрийгөө зовоогоод.Нөгөө Чойном ахын шүлэг дээр байдаг
шиг Энэ хорвоо дээр бусдад өгөх юмаа ч мэдэхгүй,бусдаас авах юмаа ч мэдэхгүй
төөрөлдсөн дурак ч бас байх юм гэдэг шиг л болчихоод байнаа даа.Уул нь дотор
бол гоё гоё бодол байгаад байна л даа уг нь.Даанч нэг л аргыг нь олохгүй байх шиг.
Тэгээд яах гээд байгаам дээ одоо,хэн нэгний хайрийг үгүйлээд л.Хэн нэгнийг
хайрлаад бас хайрлуулаал байвал юуг ч даван туулаал,юу ч байсан хийж бүтээгээд
за ер нь мундаг л амьтан болох юм байхоо.Тэгдэггүй л байхгүй юу найзаа,тийм юм
кинон дээр л гардаг байх.Тэгээд ч хэн хэгнийг хайрлахгүй биш хайрлаж,түүнээс ч
илүүгээр хайрлуулж явсаан.Хүн ханадаггүй л юм байна лээ,өөр юм хүсээд.Байгаа
зүйлээ хайрлаж сурах юмсан л гэж бодогджийно.Гэхдээ би чадахгүй л болвуу....
Үзмээр,мэдэрмээр,учирмаар тохиолууд,хувь заяаний олон олон гайхамшиг болоод
гайнууд ч бас байгаад байдаг.Дахиж ямар амьдрах биш дээ,гэлдэрч л байя...
Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл

12:53 , Mon 6 Aug 2007 .. Бичсэн: lazulum
Нээрээ хэт завтай байгаа болтой. Тэхдээ нээрээ яав л гэж дээ. Үхэх ёстой бол мянган бурхан байгаад нэмэргүй гэдэг биз дээ. Энэ жил бас миний жил орсон, тийм зам мөр гаргана гэдэгээ ч санаагүй хэ хэ.

 

01:07 , Mon 6 Aug 2007 .. Бичсэн: azka
yatsiin be dee... chi bid 2... bi ch bas yag l cham shig l bna.. uul ni iim bhgui yosguigee medej bga ch iim l bgad bnaa... udahgui ene buhnees garnaa gesen naidwar l awch yawj bh shig bna daa... hezee bi ingej bdag bsiin be... yagaad zaawal odoo ene hunii gazar iim bh yostoi gej bodohoor l setgeler unah ym...hehe. za tegeed tsag shan bolohoor tiim bj dee.. huurhii geeed ineenee huu... 2uulaa... za chamd amjilt husye... nadad ch bas amjilt huseerei!

Сэтгэгдэл

04:04 , Mon 6 Aug 2007 .. Бичсэн: Uchiral83
Баярлалаа Азка!Хундага ч гэсэн бодууштай юм хэлжээ. Ер нь тэгээд бүх юм түр зуурых байдаг болохоор тун удахгүй энэ бүх утгагүй төөрөгдлөөс гарах биз дээ... Уйлах нэг өдөр байхад инээж баясах өдөр ч бас бий!!!

Сэтгэгдэл

09:26 , Mon 6 Aug 2007 .. Бичсэн: Tsoom
Хэй залуу хүн байж битгий ийм юм ярилдаа. Мэдээж гуньж гутрах нь чиний эрх боловч хорвоогийн бүх өдөр харанхуй байдаггүй шүү дээ. Жил орсон бас дээрээс нь сүсэг бишрэлтэй бол заавал нэг зав гаргаж байгаад гандан гараад өөртөө хийморийн сан тавиулчих. Монгол хүн сүжгээр өвдөж, сүсгээр эдгэдэг юм гэнэлээ. Магадгүй жил орсон гэсэн сүжиг чиний сэтгэл санаанд нөлөөлөөд ямарваа нэгэн бэрхшээл бүрийн шалтаг болж байгаа юм бол хийморийн сан тавиулчихвал сэтгэл санаа чинь өөдрөг болох ч юм билүү. Зав гарахгүй бол би тарни заагаад өгий. : ) . Энэ тус болохгүй бол, аан нээрээ би сэтгэл санаагаар унасан үедээ ингэж боддог. Заримдаа надад яах гэж хэний төлөө амьдраад байгаагаа мэдэхгүй бүр үхчихмээр санагдах үе байдаг, энэ үед чи хэн нэгэн хүнд хэрэгтэй шүү дээ, яагаад чи ингэж урамгүй, зориггүй, эрмэлзэлгүй, итгэлгүй болчихвоо гээд өөртэйгээ найзын хуваарь ярьж гарна даа. Нэг мундаг үг байдагийг мэдэхүү.
“Чи юу тарина, түүнийгээ л хураана” гэж. Луувангийн үр суулгасан хүн төмс хураана гэж хүлээх үү. Яг түүнтэй адил чи амаараа өөрийгөө азгүйтүүлэх өөдгүй зүйл тариад байж ямар нэгэн сайхан зүйл миний амьдарлын хэв маягийг өөрчилж, миний уйтгар гунигийг үгүй хийнэ гэж хүлээж болохгүйтэй адил.” Амны бэлгээс ашдын бэлэг” гэдэг монголын зүйр үг байдаг даа.
Чи хүн бүр хүсээд ч хийж чадахгүй тийм сайхан ажил хийж, тэнгэрт өдөр бүр гарч шувуу шиг нисдэг шүүдээ. Сэтгэлээ тэнгэр шигээ хиймортой, шувуу шиг эрх чөлөөтэй байлга.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 29 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<