Written by Uchiral...2007

Made in Mongolia...

Өнөөдөр би уйлж байна...Бодол санаа,баяр гуниг бүхнээ хэнээс ч нуулгүй бас
өөрөө ч харамлаж хадгалахгүй хамаа замбараагүй уудлан цацмаар санагдаж байна.
Хараалгаж ерөөлгөж,харсан зарим нь хайш яашхан чичлэж,өөнтөглөж муулаг,тэнэг
мангар цолиотой галзууг минь гайхаг хамаагүй...Өөрийн дураар орж гарж ч болохгүй
өдөр хоногийг бусдын хараан дор өнгөрүүлж,харь нутгийн бараан тэнгэр дор хаа хамаа байхгүй хар элэгийн хүмүүстэй сайн муугаа дуудалцаж,инээхдээ инээж,үүрлахдаа уурлаж далайсан сүх шиг адармаатай тавилангийн өмнө даанч энэ удаа яаж ч чадахгүй үхэр шиг үүлгэртэж яваадаа хэнээс ч ичих билээ...Бүх юм тийм ч муугаар эргэчихээгүй байнаа гэхдээ,...гэхдээ сайн ч муу ч эрх чөлөөтөй явах шиг сайхан юм байдаггүй л юм байна.Жавар шилбүүрдсэн онгон талдаа тэнгэрлэг хөх чоно шигээ дүүлж явах юмсан гэж хүсж байна...Цэлгэр хөх тэнгэртээ цэнгэн халих шонхор нь байхсан гэж мөрөөдөж байна... холоос гүйсэн цовоо хонгор уулсын ноён оргил,унаган нутагаа хараад хангинатал үүрсэн хөл нь хөнгөрөн довтолгох шиг....чулуунд нь бүдэрч,шороонд нь сайртаж өссөн дэнж толгод,хан буурал хангай шигээ ханхар түшигтэй буурал аавдаа бушуухан очиж үнсүүлмээр...хайлан орчлондоо аргадан байж намайгаа үлдээгээд өөрөө харин үүрд яваад өгсөн эмгэн буурал ижий таныхаа шингээд ууссан ариун газарт өвдөг сөхөрж хацараа нааж байгаад үр би чинь асгартал уйлмаар байна....Өөд болсон цагаас тань хойш хаа хол тэнүүчилэн одож өдийг хүртэл 2 хавар очиж чадаагүй өөдгүй нүгэлээ... амьд сэрүүнд тань тоотой баярлуулж,тоймгүй олон гомдоож...зовоож байсандаа..... Хожимдсон тэнэг гэмшилээ тээн 2 хавар зүрхэндээ уйлж явсандаа... Хүний амьдралын зам яасан ч олон учирал хагацал,уй гашуу,баяр зовлонгоор дүүрэн байдаг юм бэ?Заримдаа энэ бүхэн хүнд дэндүү ахадсан хатуу тоглоом юм шиг бодогдно. Хурдхан л харих юмсан...монголын тасархай,морьтний хугархай минь дээ....

...Эр бор харцага жигүүрэндээ хүчтэй
Эрмэг залуу насандаа даанч ажимгүй явлаа...

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдэл

05:59 , 2007-08-11 .. Бичсэн: хундага
алддаггүй хүн гэж хэн байхав. албаар алддаг хүн гэж хэн байхав. алдаа нь эзэд шигээ олон янз. унаад босохдоо харин шороо мороо чулуу мулуу атгаал босч байвал болоо шд. уг нь ингэж хэлж болохгүй л байх, гэхдээ чи нэгэнтээ тийм алдаа хийгээгүй бол энд ингэж бичээ ч үү. үүнийг бол би бас чиг шорооны хөөрхөн жижигхэн ширхэг гэж хэлмээр байна.

{ Сүүлийн хуудас } { 19 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<