Written by Uchiral...2007 | |
Ход! ход!...Зээк хөөрхий, 8 өдөр үлдчихсэн юм биз дээ.Өнөөдөр нэг нөхөр надад хөзөрөөрилбэ үзүүлэх юм болвоо.Багц хөзөр аваад бүгдийг нь дотор талаар нь надруу харуулаад, -"Нэгийг нь сонго,гэхдээ зүгээр цээжилчих" гэж байна.Би ч хэлсэнээр нь дуулгавартай нь аргагүй нэг модыг онцолж тогтоож авлаа.За тэгээд нөхөр бол их донжтой эхэллээ, сүрхий нь аргагүй холиод л, холисон хөзөрөө байсгээд л 3 тасалж хуваагаад,-Сонгосон мод чинь аль хэсэгт нь байна гээл ,би ч энэ хэсэгт байна гэнгүүт нөгөөх чинь дахиад л бүгдийг нь хамж авж холиод л.Хамгийн сүүлд нь бүгдийг нь эгнүүлж тавиад миний ямархөзөр сонгосон яг тэрийг л гаргаж ирдэг нэг тийм илбэ байдаг даа,нөхөр бол яг тэрийг л үзүүлэх гээд байх шиг байгаан.За тэгээд илбэ ч ашгүй нэг шувтрах тийшээ хандлаа даа,хэдий сонирхолтой байсан ч арай л удаан юм шиг санагдаад би гэдэг амьтан тэрхэн зуур залхах маягтай эвшээгээд сууж байлаа.Нөхөр бол их л чухал царайлаал хөзөрөө өрж эхэлж байгаа юм,тэгээл шанаагаа тулаад хэсэг ширтэж суув шүү.Би бас шийдвэрлэх мөч ирэнгүүт өндөсгээл дөхөөд сууж байнаа.Аль амбасан галавын хэддүгээр онд ч билээ миний нэг таньдаг пацаан надад үзүүлж байсан л илбэ юм,гэсэн хэдий ч бас сонирхолтой санагдаж байсныг хэлэх үү.Нөхөр ухасгээл нэгийг нь шүүрч аваал эргүүлээл шидлээ... би ч саваад уначихсан,ойрд ингэж инээсэнгүй золиг гэж.Мань эр амьхандаа намайг тас мэлэрсэндээ,үнэхээр гайхширсандаа баярлаад татаж унаад байна гэж бодсон юм шиг байгаан,надруу хараад,-За яасан чиний сонгосон хөзөр мөн байна уу гээд л...Мөн дөө... Нөхөрөөс гайхамшигийг хүлээгээд сууж байсан өөрийгөө,мундаг илбэддэг баатар болсон нөгөөхөө шоолж хэсэг инээх шив дээ.Шал ижил буруу мод сөхөөд гаргаад ирчихсэн... Гүй ээ яахав дээ,урамыг нь бодоод алга ташилаа.Санаа чинь уул нь гоё байсийн шүү гэсн... Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.
{ Сүүлийн хуудас } { 10 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Нүүр хуудасМиний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог Холбоосуудwww.гоожуур.comwww.GhostStudy.com mail.yahoo.com Ангилалууд[Чөлөөт бүс]Дурсамж,цаг хугацаа... Эсрэг талаас нь... Өдөр тутамын Танин мэдэхүй,эх сурвалж Сүүлийн бичлэгүүдHi...END... Bla bla bla... Зүүд байлаа... Nevermind...3 НайзуудхундагаTsoomii |