Written by Uchiral...2007

Татар - Хорвоо

Хатуу гэдэг vгийг урдаа тавьсан хорвоо
Цаг нь болоогvй жаргал өөдөө битгий цорвоо
Хvн бvхэн унтах нойрондоо мөрөөдөн жаргана
Яг vнэндээ хар талх хоолой давахгvй аргана
Гэтэл залуу насыг алдаагаар нь хvлчээл
Хvсэл бvхнийг нь хатуу бvхнээрээ тvлхээл
Гэтэл залуу хvн жаргал өөдөө vсэрч дэвхрэнэ
Залуу нас зовлон vзээд элгээ тэврээд эвхрэнэ
Хорвоо залуу хvний чадлыг дандаа шалгаал
Хайрлаж явсан бvхнээс нь нэг нэгээр нь салгаал
Хатуу гэдэг vгийг хорвоо ингэж мэдрvvлнэ
Заримдаа залуу насыг хорвоо дэндvv хэтрvvлнэ
Залуу насыг хvсэл мөрөөдлөөр нь боосон
Залуугийн хvсэл мөрөөдөл гэж юу вэ хоосон
Хvсэлдээ боогдох хvний нулимс дэндvv шорвог
Нөхдvvдээ яахуу энэ муу хахир хатуу хорвоог

Энэ хорвоо хорвоо энгийн хорвоо
Хахир хатуу энгийн хорвоо
Хорвоо хорвоо энгийн хорвоо
Хахир хатуу хорвоо

Өсхийн жаргалыг жаргал гэж бодолгvйгээр тэмvvл
Хэрвээ тийм бол гараа өргөөд хоолоо нэмvvл
Хоолоо нэмvvлж амьдарна гэдэг өөрийн дvрэмтэй
Ядаж л бизнессмен хvн хар хvрэн хvрэмтэй
Бас хайрынхаа төлөө залуу хvн болгон жирийдэг
Мөн ижил мөнгөний төлөө vхэж хатан мэрийдэг
Мөнгө төгрөг хайр дурлал энэ хоёрын алий нь
Хайр дурлал сайхан амьдрал мөнгөгvй бол далийна
Тэгвэл худлаа санагдажийна хvсэл зорилго мохжийно
Би цохжийно амьдрал надад новшийн бvхнээ тохжийно
Би амьдралыг vзэн ядна нэг л хөдлvvл бvгдийг чадна
Yvнээс гадна бvх зvйл худлаа гэдэг vгийг цээжинд хадна
Тиймээс юу vнэн гэвэл vхэх нь vнэн төрөх нь vнэн
Хахир хорвоогийн жамаар энэ амьдралыг сөрөх нь vнэн
Хэн нэгнийг хайрлаж хайрлуулж энэ хайр нь хөрөх нь vнэн
Гэж бодхоор энэ хорвоогийн хахир хатуу төрх нь vнэн

Энэ хорвоо хорвоо энгийн хорвоо
Хахир хатуу энгийн хорвоо
Хорвоо хорвоо энгийн хорвоо
Хахир хатуу хорвоо

Энэ хорвоо амьдрал бvгдийн цаана vхэл нуусан
Амжилт бvрийн цаана атааг агуулсан
Энэ хорвоо ялалт бvрийн цаана сөнөл ханхлуулна
Ялагдал болгоны цаана сургамж агуулна
Энэ хорвоо нvгэл бvрийн цаана цэнгэл нуусан
Буян бvрийн цаана зовлон дагуулсан
Энэ хорвоо зовлонг дэвсэж жаргалыг дусаасан
Хvслээр цангааж хяслаар цуцаасан
Энэ хорвоо хожимдсон сургамжаар хvнийг гэсгээнэ
Хожимдсон ухаарлууд яг одоо тэс гэнэ
Агуу том бvрийг жижгээр бvрдvvлнэ
Хvссэн хvсээгvй өөрийн хуулиа тэр мөрдvvлнэ

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 12 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<