Written by Uchiral...2007

ЗАЛУУ НАС Р.Чойном

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину.

Амттан бvхний амтыг мэдэлгvй
Асгаж явсан залуу нас минь
Өнгөтөн бvхний өнгийг бодолгvй
Yрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгvй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгvй
Өөр хvний авгайд сэтгэл хаяж
Өрхний vзvvр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь

Даанч чи минь удсангvй…
Даавуу хvрэм савхин бээлий шигээ
Дассан сурсан годон гэзэгтvvд шигээ
Дардан зам дээр vлджээ – залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зvvн тийшээ
Дотоод vйлдвэрийн хvнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хvний сайн мууг зvvдлээ ч vгvй
Хvvхэд шиг өссөн залуу нас минь
Хvvхний сайхныг таниа нь vгvй
Хvvрзгэнэ шиг өссөн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй vдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.


Аавын хvvгийн шvр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Yзсэнээ мартаж дуулснаа тогтоохгvй
Yvрдийн юм шиг дургиж явахдаа
Yймээнт хорвоогоос дахиад олдошгvй
Yнэнч ханийнхаа дэргэдvvр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хvvхний өнгөнд хууртаж
Ариухан цусаа тvvний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврvvн шvлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ
Халуунаас халуухан залуухан цаг минь
Хаврын vер шиг хугацаатай юмсанжээ.

Аяа хөөрхий хvний залуу нас гэж
Авч ч болдоггvй, өгч ч болдоггvй
Хэлгvй байгалийн дуугvй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юмуу даа.

Бусдын лангуунд энэхvv шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хvйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хvмvvний vр нvцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойноо залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.


Баяртай, залуу зандан нас минь
Барилдсан гэж бодвол би ойчжээ
Уралдсан гэж vзвэл би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юмсанж гэвэл харин
Атархан биеийнхээ эрvvл мэндийг өгч
Алдар шvлэг хоёрыг чинь авчээ.


Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчvvхэн зvрхний минь тольтон дээгvvр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 17 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<