Written by Uchiral...2007

10 өдөр үлдлээ...

22:23 , 2007-08-13 .. Бичигдсэн: Өдөр тутамын .. 0 сэтгэгдлүүд .. Холбоос
Буцахад 10 өдөр үлдлээ...Нэг бодоход маш урт ч юм шиг,нэг талаас бас маш хурдан ч юм шиг...Энд магадгүй Эйнштейн өвөөгийн өнөөх алдарт харьцангуйн онол үйлчилж байгаа байлгүй дээ.Монголдоо очоод хэрхэн яаж амьдрахаа төсөөлөхөөр заримдаа аймаар ч юм шиг.Найз нөхөд маань ямархуу болсон бол ? Гэрийхэн маань намайг хэрхэн хүлээж авах бол ? Хүмүүсийн бодол санаа хир өөрчилөгдсөн бол ?...нийгэм маань ямар байгаа бол... Яг ингээд бодохоор би гэдэг хүн буцаж очихдоо тийм ч бэлэн биш байсан юм шиг байна. 2 жил энэ газарт аж төрөн,хүний амьдралд тохиодог жаргал зовлон бүхнийг үзэж туулан, ихэнхдээ ганцаардаж,сэтгэлдээ хэн нэгний хайрыг үгүйлсэн уйтай өдөр хоногуудад...Бас хар дарсан зүүд шиг зарим нэгэн хатуу бэрх тохиолуудад хүч мөхөсдөн яахаа мэдэхгүй шаналж дээшээ тэнгэр хол,доошоо газар хатуу байсан тэдгээр цаг мөчүүдэд эх орон минь, миний хайртай хүмүүс,эрхэм нандин гэсэн бүхэн минь үргэлж зүрхэнд уяатай байсан болохоор бүгдийг даван туулна гэж боддог байлаа.Тиймээ,заримдаа ч үхэхээс наагуур тохиолдол нэг бус удаа дайрч байсан.Сонин юм шүү,монголдоо хэрийн муу юманд орооцолддоггүй, хуруугаа ч ховорхон шалбалж байсан хүн чинь энд ирсэнээс хойш үргэлж бүтэлгүйтээд л,дайнд явсан хүн шиг энд тэндээ баахан шарх сорви,оёдол болоод буцах шив дээ.Яг үнэндээ энэ газар надад тун ээлгүй байсан гээд хэлчихэд буруутахгүй байх. Хүнд зохих газар,зохихгүй газар ч гэж байдаг юм шиг санагдсан...гадаад гээч газар нь л оччихвол бүх зүйл сайхан болоод,мөнгө эд баялагыг шуудайлж өгөх юм шиг гэнэхэн санаж явсан 2 жилийн өмнөх тэр гэнэн мөрөөдөмтгий залуу, харийн нутагт хамаг хар цагаан бүхэнтэй нүүр тулж зодуулсан гөлөг шиг болоод буцаж байгаа би гэдэг хүний хооронд зөндөө зааг ялгаа үүсчихжээ ингээд харахад.Хамаг бодож санаж явсан бүхэн маань энд ирээд үгүй болж,хүсэл мөрөөдөл өөдрөг сайхан, гэрэл гэгээтэй болгоноо энд гээчихэж... Гэхдээ одоо би буцаж байна,хэдий зорьсон зорилгоо энэ удаа биелүүлж чадаагүй ч гэсэн нас минь залуу,хүч чадал минь дүүрэн байна.Хамгийн гол нь хайртай хүмүүсийхээ дэргэд, сайдаж муудаж өссөн анд нөхдийхөө дунд байвал би хамгийн баян,хамгийн жаргалтайбайсан юм байна.Мөнгө хэдий чухал ч мөнгөөр үнэлж болдоггүй эрхэм нандин зүйл байдаг юм байна...Үүнийг л ойлголоо.Хорвоо хөмөрчихөөгүй байхад юундаа ч бачуурах билээ... Хүний нутаг руу хөврөх мянга мянган Монгол ахан дүүс минь элэг зүрхэндээ үргэлж эх ороноо тээгээстэй,зүрх сэтгэлдээ далд нулимстай явцгаадаг юм бaйна...Он цагийн эцэст олонхи нь эргэж ирцгээдэг ч хувь тавилангийн эргүүлгэнд өртөж хүний нутагт амиа алдсан зарим нэгэн ч нилээд байдаг.Элгэн саднаасаа хол, ижий аав энхрий үрсээ ч харж чадалгүй эзгүй ганцаар шаналж өнгөрнө гэдэг хичнээн хэцүү гэдэг нь ойлгомжтой... Өнөөдөр ганц би биш өөр олон арван монголчууд маань дэлхийн өнцөг булан бүрээс нутаг руугаа буцаж байгаа...Харин түүнээс хэд дахин олон ахан дүүс маань хилийн дээс алхан зөрөн одсоор...Санасан бүхэн нь бүтэж, зорьсон хүсэл нь саадгүй биелэх болтугай...
Тэднийг минь бурхан ивээг!
...Хөөрхөн халиун долгин шүү
Хөлд нь сууж бариарай
Хүний газар хэцүү шүү
Хүлээн байж дасаарай
Хачин халиун долгин шүү
Хазаарыг нь татаж мордоорой
Харийн газар хэцүү шүү
Хайрлан байж дасаарай...

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


{ Сүүлийн хуудас } { 15 -р хуудас Нийт хуудасны тоо: 31 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд

www.гоожуур.com
www.GhostStudy.com
mail.yahoo.com

Ангилалууд

[Чөлөөт бүс]
Дурсамж,цаг хугацаа...
Эсрэг талаас нь...
Өдөр тутамын
Танин мэдэхүй,эх сурвалж

Сүүлийн бичлэгүүд

Hi...
END...
Bla bla bla...
Зүүд байлаа...
Nevermind...3

Найзууд

хундага
Tsoomii






:-)
 
xaax
<